| |
SАIС МАХUS авто машины Наньжин дахь үйлдвэр жилд 50 мянган хөнгөн, дунд, хүнд даацын авто машин үйлдвэрлэх хүчин чадалтай
SАIС МАХUS авто машины Наньжиний үйлдвэр нь хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурласан үйлдвэрлэлийн системийг бүхэлд нь ухаалгаар явуулдаг бөгөөд Дэлхийн эдийн засгийн форум болон Мскinѕеу компаниас улсын дотоодын автомашин үйлдвэрлэгчдийн дундах цорын ганц аж үйлдвэрийн 4.0 буюу "Дэлхийн гэрэлт цамхаг үйлдвэр" хэмээн үнэлэгджээ.
Энэ нь аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын дэвшилтэт технологийн хэрэглээг нэгтгэсэн бөгөөд шинэ технологиудыг өргөн хүрээтэй нэвтрүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлж байна. SАIС МАХUS Наньжиний С2В үйлдвэр нь 1398 мү \15 мү = 1 га\ талбайг хамардаг бөгөөд одоогоор 3200 гаруй ажилтан, түүний дотор 600 гаруй судалгааны ажилтан ажиллаж байна. SАIС групп нь арилжаа худалдаанд ашигладаг хөнгөн хэлбэрийн болон суудлын автомашины үйлдвэрлэлийн чухал бааз юм. Одоогийн байдлаар Юйжинь брэндийн автомашинд ашигладаг Датун брэндийн МРV/SUV төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь гагнуур, будаг, тээврийн хэрэгслийн угсралтын ажлыг гүйцэтгэдэг бөгөөд туслах тоног төхөөрөмжөөс гадна жилд 50 мянган хөнгөн, дунд, хүнд даацын ачааны машин, 50 мянган МРV/SUV бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
2019 оны 09-р сарын 26-ны өдөр SУ51 тавцан дээрх шинэ эрчим хүчний ЕИNIQ5 нь Жяннин үйлдвэрт албан ёсоор үйлдвэрлэгдэж, дижитал цех болон ухаалаг уян хатан үйлдвэрлэлийн угсралтын цехийг Жянсү мужийн жишээ үзүүлэх цех хэмээн хүлээн зөвшөөрөв. 2023 оны 04-р сарын 13-нд 5 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай SАIС МАХUS-ийн шинэ бүтэцтэй шинэ эрчим хүчний автомашины загвар болон МРV үйлдвэржилтийн шинэ төсөлд гарын үсэг зурж, Жянниний Гаошинь дүүрэгт байрлуулжээ. Төслийн эхний ээлжийн загварыг 2023 оны 12-р сараас үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж, жилд 70 мянган машин үйлдвэрлэх хүчин чадалд хүрэх төлөвтэй байна. 2027 он гэхэд жилдээ 8 тэрбум юанийн нэмэлт борлуулалт хийх боломжтой хэмээн төлөвлөжээ.