|
Видео

Шинэ мэдээ

Японд зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү буудаж, гурван хүн амиа алджээ

Японд зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү буудаж, гурван хүн амиа алджээ

 

Японд зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү халдсаны улмаас гурван хүн амиа алдсан хэрэг гарчээ. Энэ хэрэг Нагано хотод болсон гэж хууль сахиулагчдаас авсан эх сурвалжтайгаар NHK агентлаг мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, пүрэв гарагийн үд дунд Хоншю мужийн Нагано хотын цагдаагийн хэлтэст хэргийн дуудлага иржээ. Мэдээлэл өгсөн хүн нэгэн этгээд хутга барин халдсан хэмээсэн байна. Цагдаагийнхан заасан хаягаар хэргийн газарт очиход зэвсэглэсэн этгээд ангийн буугаар цагдаагийнхан руу бууджээ. Улмаар хутгалуулсан эмэгтэй болон буудуулсан хоёр цагдаа амиа алдсан байна. 

 

Хэрэгтэн бусдын амь насыг хөнөөснийхөө дараа хэргийн газраас зугтаажээ. Тухайн үед тэрбээр нарны шил, саравчтай малга, амны хаалттай явсан гэнэ. Хэрэг болсон газарт цагдаагийн нэмэлт хүч байршуулж, хэрэгтнийг баривчлахаар ажиллаж байгаа гэж NHK мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/549772

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler