
Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны нэг болон Шилэн ажиллагааны хүрээнд төрийн 9 тусгай сангийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл нээлттэй байршаад буй билээ. Тэгвэл нийгмийн халамжийн сан 2016 оноос хойш 94 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад олгожээ. Тухайлбал, АН-ын дарга асан С.Эрдэнийн хамаарал бүхий "Молор трейд" ХХК-ийн Их тамир амралтад ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлт зориулалтаар 4 тэрбум 192 сая төгрөгийг олгосон байгаа нь нээлттэй мэдээллийн санд байршжээ.
