![]() |
Т.ДОРЖХАНД: 126 гишүүнтэй болсон тохиолдолд 76 гишүүний төсвийг өсгөхгүй байхаар намын бүлгүүд тохирсон
Энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал яах аргагүй хүлээлт үүсгэсэн. Хоёр жилийн хугацаанд бид энэ асуудлаар ярьсан. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахад иргэд тогтолцооны асуудлыг их дэмжиж байна. Харин 152 гэх тоо их байна гэдэг асуудлыг хөндөж байна. Үүнтэй холбоотойгоор ХҮН-ын хувьд 152 гишүүнтэй болох байр суурьтай байсан. 2040 он гэхэд Монгол Улсын иргэд таван сая болно, байнга Үндсэн хуулиар оролдоод байх юм уу, эсвэл ирээдүйгээ харсан шийдвэрээ одоо гаргах юм уу гэдэг байр суурьтай л байсан. Гэхдээ бид Ардчилсан намын саналыг хүлээж авсан. Харин бид Сонгуулийн тухай хууль ярих үедээ Улаанбаатар хотод байдаг төлөөллийг тусгах нь зүйтэй гэсэн саналыг манай нам илэрхийлсэн. Үүний зэрэгцээ манай намаас тавьсан тодорхой асуудал бол 76 гишүүн 126 болсон тохиолдолд өнөөдрийн 76 гишүүний төсвийг өсгөхгүй байя гэдэгт тохирсон. Өөрөөр хэлбэл, нэг гишүүн өнөөдөр сард 10 сая төгрөгийн зардалтай нийт бид 10 тэрбум төгрөгийн зардал гаргаад байгаа юм" гэв.
