|
Видео

Шинэ мэдээ

ХААН банкны Баянхошууны тооцооны төвийн салбар нь харилцагчаа хохироож, залилан хийжээ

ХААН банкны Баянхошууны тооцооны төвийн салбар нь харилцагчаа хохироож, залилан хийжээ

 

ХААН нэртэй ч заан үйлчилгээтэй ХААН банктай холбоотой таагүй мэдээллүүд өдөр бүр гарсаар байна. Тухайн банк нь харилцагчийнхаа эрх ашгийг хохироосон нэгэн ноцтой баримт байна. Тодруулбал, тус банкны Баянхошуун тооцооны төвийн салбар нь харилцагч А-гийн нэр дээр байдаг машиныг нь өөр хүний нэр болон "Номуун Ундрах” компанид барьцаалж 20 сая төгрөгийн зээл олгочихжээ. Харилцагч А нь нь үүнийг яаж мэдсэн бэ гэхээр хэдхэн хоногийн дараа тэрбээр гадагшаа ажлаар явах гэж байгаа учраас мөнгө төгрөг хэрэгтэй болжээ. Тиймээс өөрийнхөө нэр дээр байдаг машиныг нь банкинд барьцаалж, зээл авах гэтэл өөр хүн машиныг нь барьцаалаад их хэмжээний зээл авсан байна гэх баримт гараад иржээ. Тухайлбал, иргэн Ц.Отгонбаяр гэгч этгээд зээл авсан бөгөөд өөрийнхөө нэрээр 3 гаруй сая төгрөг аваад үлдсэн мөнгийг нь "Номуун Ундрах” компанийн нэрийг ашиглан гаргуулж авчээ. Тухайн компани нь гоёлын болон энгийн хийцтэй төмөр хашаа хайсыг бетонон болон тоосгон суурийн хамт, цонхны тагт, хамгаалалт хийдэг компани юм байна.

Өөрөө ч мэдээгүй, дээрх компани болон Ц.Отгонбаяр гэгч этгээдийг огт танихгүй байтал, өөрийнх нэр дээр байдаг машиныг нь барьцаалж зээл гаргасан асуудлын учрыг олохоор өчигдөр Хаан банкинд хандсан ч "Ахлах теллертэй яриулж өгнө” гээд таг болж, утсаа ч авахаа больжээ. Харин өнөө өглөө 10:30 цагийн үед ХААН банкнаас залгаад "Таны машиныг барьцаалж зээлийг нь одоохон гаргаад өгье” хэмээн ярьж, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Тэгэхээр тухайн салбарынх нь захирал нэр бүхий хүмүүстэй хуйвалдаж, 20 сая төгрөгийн зээл гаргуулжээ гэж хардаж байна. Нийт Монголчуудын 70 гаруй хувь нь ХААН банкны харилцагчид. Гэтэл харилцагчдынхаа эрх ашгийг ийнхүү ноцтой зөрчдөг. Харилцагчийнхаа данснаас мөнгийг нь алддаг хамгаалалт нууцлал сул, бүр сүүлдээ нэр дээр нь байдаг эд хөрөнгийг нь хэн нэгэнд барьцаалж зээл гаргаж өгсөн ноцтой алдаа гаргасныхаа хариуцлагыг хэн хүлээх вэ.

 

https://www.toim.mn/article/5eba1fh4?fbclid=IwAR2Y6CvXoIC6OrxF828L-WD12pllcuNPViaP5LdtGKrUDte_xIpXkb9AvYc

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler