![]() |
З.Энхболдыг яллагдагчаар татах санал гаргасан ч прокурор шийдэхгүй байна
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан учраас З.Энхболдыг яллагдагчаар татах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Гэвч прокурорын байгууллага "нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхний саналыг шийдэхгүй байгаа гэнэ. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа З.Энхболд 2019 онд улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг томилуулах саналыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлж байсан юм. Тиймээс улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан томилуулсан хүнээ яллагдагчаар татуулахгүй байх магадлал өндөр гэх хардлага олон хүний дунд байна. "Страто” компанид давуу байдал олгуулахаар хандсан хүн нь уснаас хуурай гарч, гуйлтыг нь биелүүлсэн Б.Энх-Амгалангяллагдагчаар татчихаад буй нь хачирхалтайгэх хүмүүс ч бий. Тэрбээр яллагдагчаар татагдсантайгаа холбоотойгоор мэдэгдэл гаргаад буй билээ.
Г.Равжаа
https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/40694