|
Видео

Шинэ мэдээ

Нийгмийн салбар эзэнгүй байна

Нийгмийн салбар эзэнгүй байнаЭэжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гурван настай хүү ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байна. Хүүгийн өвдсөн, тарчилсныг хүн бүхэн төсөөлж, сэтгэл зовнин байгаа энэ цаг үед нийтээрээ анхаарах нэг асуудал бий нь Монгол Улсын нийгмийн салбар удирдлагагүй, хөл толгойгүй байгаа явдал юм. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдан, УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа. Түүний өргөдлийг УИХ-аар шийдээгүй, дараагийн сайдыг томилоогүйгээс ХНХ-ын сайдын суудал эзгүйрч, салбар нь удирдлагагүй болоод байгаа билээ. Мөн хүүхдийн асуудал эрхэлсэн агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдоржийг ковидын үеийн хуулиар томилсон үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэвч, тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, дараагийн даргыг томилоогүй буюу агентлаг удирдлагагүй болоод буй. 

Удирдлагагүй буюу хөл толгойгүй болсон салбарынхан дараагийн сайд, дарга нараар нь хэн томилогдоход анхаарлаа хандуулж, нэр яригдаж буй хүмүүсийг нийгмийн сүлжээгээр намнах, өөрсдийн хүнийхээ пиар-ыг хийхэд гол анхаарал, ажлын бүтээмжит цагаа зарцуулж байна гэхэд хилсдэхгүй. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олдоггүйн хуулиар нийгмийн салбарт харамсалтай хэргүүд, дан ялангуяа бага насны хүүхдүүд хохирсон хэргүүд шил дараалан нэмэгдсэн тоон үзүүлэлтийг харуулж байна. 

https://tsahiur.mn/n/s/13703

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler