|
Видео

Шинэ мэдээ

“Дата, мэдээллээ зөв мэдээлэхгүйгээр утаа буурсан гэж иргэдийг хуурч байна”

“Дата, мэдээллээ зөв мэдээлэхгүйгээр утаа буурсан гэж иргэдийг хуурч байна”

 

"Монголын байгаль орчны иргэний зөвлөл" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогзолмаа агаарын бохирдлыг бууруулахын тулд онц байдал зарлах хэрэгтэй хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр "Бид өнгөрсөн гуравдугаар сард ногоон парламент хэмээх хурлыг зохион байгуулж, орчны бохирдлоор ажилладаг эрдэмтдийн саналыг нэгтгээд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлсэн. Хорооны үйл ажиллагаа орчны бохирдлыг бууруулахад энэ асуудлыг шийдвэрлэхгүйгээр цааш явах боломжгүй, тогтолцооны хувьд асуудалтай байна гэх саналыг хүргүүлсэн. Гэвч нэг ч санал ажил болоогүй.

Дата, мэдээллээ зөв мэдээлэхгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Агаарын чанарын нэг индекс болох РМ2.5, РМ10-ыг өмнө нь цаг тутамд мэдээлдэг байсныг гурван цагаар дундажладаг болсноор утаа буурсан гэж иргэдийг хуурч байна.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд онц байдал зарлах хэрэгтэй. 2017 онд гамшгийн хэмжээнд хүрсэн гэх зөвлөмжүүд гарсан. Сүүлийн таван жилийн түүхийн датаг аваад үзвэл бохирдуулагч эх үүсвэрүүд нь өөрчлөгдөөгүй. Хэрэв онц байдал зарлавал хариуцсан нэгж гарч ирнэ гэсэн үг. Хариуцлага тооцох хүн хэрэгтэй. Хариуцлага тооц гэхээр зөвхөн гүйцэтгэх үүрэгтэй ажлын албаны даргыг чөлөөлчихдөг. 

Утаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд яагаад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд байдаггүй юм. Манай улс төрчид асуудлаас зугтаадаг. Тэгээд жил бүр гоё хэлэлцүүлэг хийгээд түлш, цахилгаан гээд ард түмний толгойг төөрүүлсээр байгаад цаашаа явдаггүй гэсэн үг" хэмээв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.