![]() |
Видео
Шинэ мэдээ
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам шиг намыг байгуулахад 30 жил багадах ч унагахад гуравхан жил хангалттай байдаг юм байна
Ардчилсан намын "Эв нэгдэл” зөвлөгөөн хуралдлаа. Хуралдааны шийдвэрийн талаар гишүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл намын эв нэгдлийн талаар үзэл бодлоо илэрхийллээ.
Тэрбээр”Өнөөдөр үйл явдлыг харахад бид зөв замаар явж байгаа юм байна. Ардчилсан нам шиг намыг байгуулахад 30 жил багадна. Мөн унагаж, доройтуулахад гурав хүрэхгүй жил хангалттай байдаг юм байна. Энэ бүхэн зөвхөн АН-ын асуудал биш. Монгол Улсын тусгаар тогтнол, иргэний эрх чөлөө асуудал гэдгийг ойлгож энэ асуудалд хандаж байгаа. Тиймээс бид бүхэн нэг зүйл дээр нэгдэж ажиллаж байгаад баяртай байна” гэлээ.
