|
Видео

Шинэ мэдээ

Шинэ Зеландын Ерөнхий сайд огцрохоор болсноо мэдэгджээ

Шинэ Зеландын Ерөнхий сайд огцрохоор болсноо мэдэгджээ

 

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх сарын эхээр албан тушаалаасаа огцорч, ирэх сонгуульд улиран сонгогдохгүй байхаар шийдсэн талаараа пүрэв гарагт мэдэгджээ.
Мөн бүх нийтийн сонгууль 10 дугаар сарын 14-ний өдөр болно гэдгийг телевизээр мэдэгдэл хийх үеэрээ хэлсэн байна. Түүний бүрэн эрхийн хугацаа хоёрдугаар сарын 7-нд дуусах төлөвтэй байна.
“Засгийн газрын тэргүүний үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх хангалттай нөөц бололцоог өөрөөсөө олно гэж найдаж байсан боловч чадсангүй. Эрх дархтай энэхүү алба нь асар их хариуцлага шаарддаг тул ийнхүү огцорч байна. Миний бие бүх хүч чадлаа дайчлан ажилласан” гэж тэрбээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Ж.Ардерн Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам ирэх сонгуульд ялна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсний сацуу тус намын шинэ даргыг сонгох санал хураалт ням гарагт болно гэдгийг нэмж хэлжээ.
Шинэ Зеландын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Грант Робертсон Хөдөлмөрийн намын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мөн дээрх мэдэгдлийг гарсны дараахан мэдэгдсэн байна.
Өдгөө 42 настай Ж.Ардерн 2017 онд Ерөнхий сайдаар сонгогдсоноор дэлхийн хамгийн залуу эмэгтэй засгийн газрын тэргүүн болж байсан юм.  Тухайн үед тэрбээр 37 настай байв. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.