|
Видео

Шинэ мэдээ

Г.ЭНХБИЛЭГ: Гурван настай охиныг минь эмч нар буруу эмчилж, хөнөөчихөөд, зөвшөөрөлгүй задлан хийсэнд гомдолтой байна

 

Г.ЭНХБИЛЭГ: Гурван настай охиныг минь эмч нар буруу эмчилж, хөнөөчихөөд, зөвшөөрөлгүй задлан хийсэнд гомдолтой байна

 

 БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ОХИНЫГ МИНЬ ЭМ, ТАРИАНЫ ТУРШИЛТ БОЛГОЧИХЛОО 

    Иргэн Г.Энхбилэг Баянгол дүүргийн  хүүхдийн эмнэлэгт гурван настай охиныхоо ханиадыг эмчлүүлэхээр хандсан боловч эмч нар охиныг буруу эмчилж, аминд нь хүрсэн байж болзошгүй хэрэг энэ сарын 15-нд гарсан. Тодруулбал, талийгаач охины аав хатгалгаа ханиадтай байсан охиныг минь эмч нар гэдэсний ханиадтай хэмээн буруу  оношилж, олон төрлийн эм, тариа өгсний улмаас охины минь аминд хүрлээ гэх гомдолтой байгаа аж. Эмч нар талийгаач охинд ямар эмчилгээ хийж, хэрхэн хандаж байсан талаар талийгаачийн ааваас тодрууллаа.

-Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Охин нь эмнэлэгт хэвтэхдээ ямар зовиуртай байсан бэ. Эмч нар охинд нь ямар эмчилгээ хийсэн бэ?

     -Охин минь энэ сарын 8-нд эмнэлэгт очихдоо бага зэргийн халуунтай, бөөлжсөн гэх шинж тэмдэгтэй байсан. Гэтэл Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгийн эмч охинд минь гэдэсний ханиадтай гэх онош тавьсан. Тэгээд охинд минь маш олон төрлийн эм, тариа хийсэн. Анхнаасаа онош нь буруу байсан болохоор эмч, сувилагч нарын хийж буй эмчилгээ буруу болсон гэж бодож байгаа.

       Тийм учраас охины минь биеийн байдал эмнэлэгт ирээд улам муудаж, бүр хэвтрийн байдалтай болж, нүүр нь хавганаж, бие нь сульдсан. Тийм байхад эмч нар охиныг минь тэгж л байдаг юм гэсэн янзтай огт тоогоогүй. Эм, тариа хийгээд бие нь улам сульдаж байхад эмч нар ямар эмчилгээ хийхээ ч мэдэхгүй байсан.  Өөрсдийнхөө хийсэн буруутай үйл ажиллагаанд ороогдсон, юу ч хийж чадахгүй зогссон гэж хардаж байгаа.Бид охиныхоо ханиадыг гэрийнхэндээ халдаахгүй эмнэлэгт эмчлүүлж, хурдан эдгээе гэж эмнэлэгт хандсан. Гэтэл охиноо долоо хоногийн дараа цагаан даавуунд ороогоод морогт үлдээнэ гэж яаж санах билээ дээ.

-Та охиндоо ямар нэртэй эм, тариа хийснийг мэдэж байгаа юу?

     -Охинд минь маш олон төрлийн эм, тариа цаг наргүй хийсэн болохоор би бүгдийг нь бичиж авсан. Эмч нарыг тийм болон эм, тариа бичиж өгөхөд нь ингэж эмчлэх шаардлагатай юм байлгүй гээд тэдэнд найдсан юм. Гэтэл эмч нар эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, хийж байгаа эмчилгээндээ анхаардаггүй юм билээ. Харин аав, ээжийг нь ингэвэл яасан юм, тэгвэл яасан юм хэмээн загнаж байсан. Дүүргийн эмч нарын харилцаа, хандлага, чанар маш муу байдаг гэдгийг сая мэдэрлээ. Тэд охиныг минь зүгээр л эм, тарианы туршилт болгочихлоо. 

-Охиных бие муудаж, эм, тариа хийгээд ч нэмэргүй байхад та бүхэн эцсээ хүртэл эмч нарт итгэсэн үү. Охиноо өөр эмнэлэг рүү шилжүүлье гэж бодсон уу?

     -Би эмч нарыг арай ч ийм тоомжиргүй хандана гэж бодоогүй. Эмнэлэгт байгаа юм чинь ямар нэгэн муу зүйл болно гэж төсөөлөөгүй. Эмч нарт итгэсээр л байсан. Тийм эм хэрэгтэй, ийм тариа хэрэгтэй гэхээр нь бүгдийг нь авчирч өгдөг байсан. Харин тэдний зааврын дагуу захисан эмийг нь аваад очиход охин амаар ууж чадахгүй юм байна шүү гэх жишээтэй байсан нь харамсмаар юм билээ. Эмчлүүлж байгаа хүүхдээ амаараа эм ууж чадах эсэхийг ч тооцоолоогүй байна гэхээр тун хэцүү байсан. 

-Охиноо ханиад хүрэх болгонд нь эмнэлэгт үзүүлж, эмчлүүлдэг байсан уу?

      -Охин минь янз бүрийн хууч өвчингүй болохоор ханиад хүрсэн ч гэрт нь эмчилчихдэг байсан юм. Тэгэхээр өмнө нь эмчид үзүүлж, эмнэлэгт хэвтэж байгаагүй. Энэ удаад ээж нь жирэмсэн болохоор охиноо эмчид үзүүлэхээр хандсан юм. Гэтэл эмч нарын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаанаас болж охиноо алдана хэмээн яаж санах билээ дээ. Эмч нарт маш их гомдож байна.

-Охиных нь цогцсыг танд хэлэлгүйгээр задлан шинжилгээнд оруулчихсан байсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн  үү?

       -Харин тийм ээ. Би охиноо морогт үлдээхдээ үүдний манаачид нь "Миний охинд  ямар ч мэс хүргэхгүй шүү. Би охиноо бүтнээр нь нутагтаа оршуулна” гэж хэлсэн юм. Гэтэл энэ сарын 17-ний орой  тус эмнэлгийн дарга нь надад "Манай эмч нар танд хэлэлгүйгээр таны охинд задлан шинжилгээ хийчихсэн юм байна. Уучлаарай” гэж ярьсан. Тэгэхээр нь би "Яагаад бидний зөвшөөрөлгүй охинд минь хүрч байгаа юм бэ” гэхэд "Эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан хүүхдэд задлан шинжилгээ хийх сайд нарын хамтарсан тушаал байдаг юм” гэсэн. Үүнд би мөн маш их харамсаж байгаа.

-Та Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн эмч нарт гомдол гаргаж, шүүхэд хандах уу?

      -Би эмч нартай дахиж уулзаагүй байгаа. Тэдний тухай сонсохыг ч хүсэхгүй байна. Гэхдээ тэдэнд гомдол гаргана.

https://ergelt.mn/news/59/single/29720

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler