| |
Малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй болсон 6 настай хүүг олжээ
Түргэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн Б /6 настай, эрэгтэй/-ийг 20:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж, 18-ны өдрийн 03:00 цагт гэрээс нь баруун урд зүгт 25 км-т Баянхайрхан багийн "Индэрт” гэдэг газраас тухайн хүүхдийг төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна гэж ОБЕГ мэдээллээ.