|
Видео

Шинэ мэдээ

С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум, хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 10 гаруй тэрбум төгрөг хураажээ

С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум, хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 10 гаруй тэрбум төгрөг хураажээ

 

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 48 цаг саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэр өнгөрөгч 2021 онд тус албанд томилогдсон байна. Түүнийг өнгөрсөн хугацаанд өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзжээ.

Мөн өөрийн болон эхнэрийн нэр дээр нэлээд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний зүйлс, тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд, худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг баримтууд гарч, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

https://erennews.mn/article/58595

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.