|
Видео

Шинэ мэдээ

Голомт банкийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад хамгийн таатай газар”-аар батламжиллаа

Эх орны хөгжлийн түүчээ, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг Голомт банк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг  Монгол Улсын банк, санхүүгийн салбарт анхлан авлаа.

Олон улсад нэр хүнд бүхий “Great place to work institute” нь 30 гаруй жилийн турш 5 тивийн 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь ажиллахад хамгийн таатай газар эсэхийг үнэлж батламжилдаг юм. Уг судалгаагаар ажилтнууд байгууллагаа итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэсэн таван үзүүлэлтээр өндөр нууцлалтайгаар үнэлж, GPTW институт нь байгууллагаас хараат бус байдлаар үр дүнг гаргадаг.

Энэхүү батламжийг дэлхийн шилдэг нэр бүхий Google, Microsoft, IBM, American express, Cisco, Starbucks, DHL, IBM, Marriott, Disney зэрэг олон компани авсан байдаг.

Голомт банк ийнхүү дэлхийн шилдэг компаниудтай эн зэрэгцэн үнэлэгдэж, тэргүүн туршлагуудын жишгээс суралцаж, байгууллагын соёлоо бэхжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.