|
Видео

Шинэ мэдээ

"2020 онд амласан МАН-ын амлалт огт биелээгүй" гэв

"2020 онд амласан МАН-ын амлалт огт биелээгүй" гэв

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа /2022.11.14/ Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, хүний эрхийн зөрчилтэй  холбоотой асуудлаар, 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт буюу "Засаглалын бодлого”–ын асуудлаар мэдээлэл, Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх албан шаардлагын төслийн талаар хэлэлцлээ. 
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын судалгаанд суурь эрхийн үзүүлэлтээр  2020 онд 0.53 оноогоор 128-өөс 57, өнгөрсөн онд 0.54 оноогоор 139-өөс 61, энэ онд 0.54 оноогоор 140-өөс 62-т болж ухарсан байна. 
 
ХЭҮК-д ирж буй өргөдөл гомдлын дийлэнх хувийг "Шударга шүүхээр шүүлгэх, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, хөдөлмөрлөх эрх, халдашгүй чөлөөтэй байх” зэрэг асуудлууд эзэлдэг байна. ХҮЭК хүний эрхийн индекс боловсруулах ажлыг хийж, хүний эрхийн индексийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх тус бүрээр гаргахыг зорьж ажиллаж байгааг дарга Ж.Хунан , дотоод асуудал хариуцсан референт Э.Батжаргал, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн комиссын гишүүн С.Дондов нар  мэдээлэлдээ онцоллоо. 
 
Бүлгийн гишүүд ХЭҮК-ын тайлан мэдээг Нэгдсэн чуулганаар ганцхан удаа хэлэлцэж байгаа нь хангалтгүй байна. Жилд ядаж хоёр удаа хэлэлцэж байх шаардлагатай байгааг санууллаа.
 
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Ардчилсан Монгол Улсад хүний эрх, тэр дундаа үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх онцгой зөрчигдөж байгааг хэлж, иргэн мэдэх эрхийнхээ хүрээнд асуулт тавихаар хэрэгтэн болж байгаа асуудалд онцгой анхаарахыг хүсч, улс төрөөс ангид байхын тулд хэрхэн ажиллах талаар асуулт асуув. 
Мөн МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн буюу "Засаглалын бодлого”-ын хэрэгжилтийн танилцуулгыг бүлгийн зөвлөх Д.Эрдэнэбат хийлээ. Тэрээр сүүлийн таван жилийн хугацаанд манай улс авлига, албан тушаалын хэргээр 30 байраар ухарсан. Мөн авлигыг бууруулах санаачилга гаргахгүй байгаа, авлига авсан албан тушаалтанд үүрүүлэх хариуцлага тодорхой биш байгаагаас үзэхэд авлигын үзүүлэлт буурах төлөвгүй байгааг олон улсын судалгааны байгууллагууд тооцоолсон байна гэв.
 
сонин mn
УИХ-ын дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Эрдэнэс Тавантолгойн нүүрсний олборлолт, худалдаа, оффтейк гэрээний бүх мэдээллийг ил болгох, нүүрсний гэрээтэй холбоотой томоохон албан тушаалтнуудын мэдээллийг ил болгож УИХ-д танилцуулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдэв. Тэрээр нам харгалзахгүй буруутай этгээдийг олон нийтэд мэдээлж ил болгох шаардлагатай. Үүний араас тууштай явна гэдгээ хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Мөн тэрээр "E-mongolia” олон  ажлыг хөнгөвчилж байгааг дурдаж үнэхээр Монголын төр цахимжиж байгаа бол төр жижгэрч, төрийн зардал багасч, хүний тоо буурах ёстой. Гэтэл жил ирэх бүрд уриа лоозон төдий цахимжиж, төрийн зардал, төрийн албан хаагч нь нэмэгдээд байдаг. Тэгэхээр одоо ам, ажлын зөрүү маш тодорхой харагдаж байна гэв. 
 
Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "МАН 2020 онд сонгуульд оролцохдоо хүний эрхийг дээдэлдэг хууль сахиулагч байна гэсэн. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үзэл бодлоо илэрхийлсэн 200 гаруй хүнийг цагдан хорьсон байна. Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих үйл явдал хэрээс хэтэрсэн байгааг НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд дурдагдсан.", 
 
УИХ-ын гишүүн Н.Ганибал: "Ашиг сонирхлын зөрчлөө хаацайлах гэсэн эрх баригчдын баталсан Covid-19-ийн хууль одоо хүртэл хэрэгжиж байна. Үндэслэлгүй халагдсан, шүүхийн шийдвэр нь гарсан байхад төрийн албан хаагчдыг ажилд нь эргүүлж авдаггүй зохион байгуулалттай асуудал үргэлжилсээр байна" гэсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.