|
Видео

Шинэ мэдээ

Долоо хоногийн онцлох мэдээ

09 дүгээр сарын 19-ний өдөр:

Хятад улс -Ази Европын VII үзэсгэлэн яармаг 09 дүгээр сарын 19-ний өдөр Шиньжяний Өрөмч хотод нээгдэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд баярын захидал илгээсэн байна.

09 дүгээр сарын 20-ны өдөр:

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганд оролцож буй Израилийн Ерөнхий сайд Яир Лапид энэ сарын 20-ны өдөр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзав. Энэ бол 2008 оноос хойш Израилийн Ерөнхий сайд болон Туркийн Ерөнхийлөгч нарын анхны уулзалт юм.

09 дүгээр сарын 21-ний өдөр:

Жил бүрийн 09 дүгээр сарын 21-ний өдрийг “Олон улсын энх тайвны өдөр”-өөр тэмдэглэдэг. Тус шийдвэрийг НҮБ-аас 2001 оны 09 дүгээр сард баталж байсан ба 2002 оноос эхлэн тэмдэглэх болжээ.

09 дүгээр сарын 22-ны өдөр:

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 22-ны өдөр Жүннаньхайд Японы эдийн засгийн салбарын төлөөлөгчидтэй өндөр түвшний видео уулзалт хийлээ. Японы эдийн засгийн нэгдсэн холбоо, Япон-Хятадын эдийн засгийн нийгэмлэг, Япон-Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагын хариуцлагатнууд болон Японы бизнесийн салбарын төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцсон байна.

09 дүгээр сарын 23-ны өдөр:

46-р удаагийн "77-ын бүлэг ба Хятад улс" сайд нарын хурал 09 дүгээр сарын 23-нд Нью-Йоркт болов. Пакистан улс нь энэхүү уулзалтын ээлжит даргаар ажилласан бол тус орны Гадаад харилцааны сайд Билавал  мөн өдрийн хурлыг даргалж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мухаммед нар хуралд оролцсон байна.

09 дүгээр сарын 24-ний өдөр:

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 09 дүгээр сарын 24-нд НҮБ-ын төв байранд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, “Энх тайван, хөгжлийн төлөө хичээж, эв нэгдэл, ахиц дэвшлийн төлөө хариуцлагатай байя” сэдвээр илтгэл тавьсан байна.

09 дүгээр сарын 25-ны өдөр:

ХКН-ын XX их хурлын төлөөлөгчийг сонгох ажил амжилттай дуусаж, үндэсний хэмжээнд нийт 2296 төлөөлөгчийг сонгон шалгарууллаа. Үүнд улс орны эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, батлан хамгаалах, улс төр, хууль зүй, боловсрол, суртал ухуулга, соёл, спорт, нийгмийн менежмент зэрэг олон салбарт ажиллаж буй боловсон хүчин, анхан шатны намын гишүүн, эмэгтэй намын гишүүн, үндэстний цөөнхийн намын гишүүн бүгд хамрагдсан байна.

 

Найруулагч: S.U
Эх сурвалж: Ардын сайт, ХОУР

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.