|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн хамгийн урт усан суваг

Дэлхийн хамгийн урт усан суваг

 

Хятадын Сүжөү хотод саяхан Их татаал голын соёл жуулчлалын дөрөвдүгээр экспо амжилттай болж өндөрлөлөө. Нийт 3200 км урттай Жинхан "мөрөн" нь дэлхийн хамгийн урт, хамгийн том, хамгийн эртний усан суваг юм. 
 
сонин mn
 
Хятадын Их татаал гол нь дэлхийн 10 гаруй өргөргийг дамжин өнгөрдөг бөгөөд Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньдун, Хэнань, Аньхүй, Жянсү, Жэжянь зэрэг найман муж, хотоор дайран өнгөрдөг. Хятадын умардын их тал нутгийг туулан Хайхэ, Шармөрөн, Хуайхэ, Хөхмөрөн, Чяньтанжян мөрөн зэрэг таван гол мөрний системтэй нийлдэг 2500 жилийн түүхтэй татаал гол Хятадын өмнөд умардыг холбосон арилжааны их зам байсан гэнэ.
 
сонин mn
 
сонин mn
 
 
Их татаал голоор усан тээвэр хөгжүүлсэн нь Хятадын умард өмнөд нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн ач холбогдолтойн зэрэгцээ эрэг дагуух суурин газруудад хөгжил дэвшлийг авчирсан гэж үздэг. Өнөөдөр 100,000 гаруй хөлөг онгоц энэхүү алдарт усан сувгаар жилийн турш байнга аялж байна. 2014 оны зургаадугаар сарын 22-нд болсон Дэлхийн өвийн 38-р бага хурлын үеэр, Хятадын Их татаал голыг дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн . 
 
Г.Бямба

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.