|
Видео

Шинэ мэдээ

CU Mongolia “дээрэм” хийжээ

CU Mongolia “дээрэм” хийжээ

 

Монголчууд нийтээрээ CU-д ам сайтай байсан. Мэдээж нийтийн бие засах газрыг нь үнэгүй ашиглаа боломжтой, үүдээр нь орох, гарах хүн бүртэй мэндэлж, үддэг гээд шинэ соёл түгээсэн л дээ. Гэхдээ түүнтэйгээ зэрэгцүүлээд "муухай монгол” зангаа гаргаж эхлээд байгаа. Тухайлбал, анх CU дэлгүүрт худалдаалагддаг байсан нэрийн хоолнуудынх нь амт, чанар өөрчлөгдөж, иргэд худалдан авалт хийхээс татгалздаг болоод байгаа. Тэгсэн одоо бүр орлого нь багасахаар тэгсэн үү, ойлгомжгүй байдлаа засаж чадахгүй байна уу, бараа бүтээгдэхүүнээ хоёр дахин өндөр үнээр борлуулчхаад, алдаагаа залруулахгүй "алга” болжээ.

Тодруулбал, 10 гаруй хоногийн өмнө буюу долдугаар сарын 28-нд УБТЗ-ын галт тэрэгний буудалд байрлах CU дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэн 26 мянган төгрөгийн үнэ бүхий бараа 55 мянган төгрөгөөр худалдан "авсан” байна. Авсан ч гэж дээ. Үндсэндээ CU дэлгүүрийнхэн бараагаа шахаж, иргэнийг боловсон байдлаар дээрэмдчихсэн гэсэн үг. Тухайн иргэний авсан бараануудын нэг нь тухайн салбарт дууссан байж. Тиймээс нэгэнт тооцоо хийгдсэн тул буцаалт хийх шаардлага гарсан байна. Гэтэл CU-гийн зүгээс бүх барааг буцаасны эцэст мөнгийг тань олгодог гээд барааг нь буцааж, дахин уншуулж, тооцоо хийжээ.

Ингэхдээ 5 минутын дараа таны дансанд мөнгө тань орно гэж хэлж тайлбарласан байна. Харамсалтай нь түүнээс хойш хэдэн 5 минут байтугай 10 гаруй хоног өнгөрсөн ч CU өнөөг хүртэл хэрэглэгчийн асуудлыг шийдэж өгөх байтугай, эргээд холбогдъё гээд алга болчихдог аж. Өнгөц харвал 50 гаруйхан мянган төгрөг гэж зарим хүн чамлах боловч энд үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчээ хүндэтгэх байдал зэрэг нь хаана гээгдчихээд байгааг харуулах биз ээ.

Товчхондоо дэлхийн стандартад нийцсэн сүлжээ дэлгүүрийг эх орондоо нэвтрүүллээ хэмээж байсан удирдлагын багийнхан өдгөө байгууллагаа "монголчилж” хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ үл тоодог болсны л илрэл байх даа.  


https://erennews.mn/article/56582


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler