|
Видео

Шинэ мэдээ

Ачааны автомашинаас 50 гаруй цогцос олдсон хэрэгт хоёр мексик, нэг америк жолоочийг саатуулан шалгаж эхэлжээ

Ачааны автомашинаас 50 гаруй цогцос олдсон хэрэгт хоёр мексик, нэг америк жолоочийг саатуулан шалгаж эхэлжээ

 

АНУ-ын Техас мужийн Сан-Антонио хотын захад хаягдсан ачааны автомашинаас олон тооны цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шинэ мэдээллээр ачааны автомашинаас олдсон цогцсын тоо 50 гарчээ. АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын газрын Мөрдөн байцаах албаны төлөөлөгчид шалгалтын ажиллагаа явуулж, 39 эрэгтэй, 12 эмэгтэй таалийгаачийн цогцос байгааг орон нутгийн хэвлэлд мэдэгдсэн байна.

                 Дээрх хэрэгт холбогдуулан Мексик Улсын иргэн Хуан Франциско Д'Луна-Бильбао, Хуан Клаудио Д'Луна-Мендес нарыг Сан-Антонио хотод байрлах гэрээсээ зугтаж байхад нь баривчилжээ. Мөн албаныхны мэдээлснээр ачааны автомашины жолооч гэх америк иргэнийг баривчилж, мөрдөн шалгаж эхэлсэн аж.

Ачааны автомашинд овоолоотой байсан цогцсууд хүрэхийн аргагүй халуун байсныг автомашинд анх очсон тусгай албаныхан мэдэгджээ.

Хэргийн талаар Сан-Антонио хотын захирагч Рон Ниренберг "Энэ хэрэг бол тайлбарлахын аргагүй эмгэнэл” гэж орон нутгийн "MSNBC” телевизэд ярилцлага өгөхдөө цагаачдаас хамаарч ажиллах хүчний хомстол үүсэж байгааг онцолсон байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Зүрх шимшрэм аймшигтай хэрэг гарлаа” гэж мэдэгджээ.

https://ergelt.mn/news/95/single/22592

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler