|
Видео

Шинэ мэдээ

"Замын-Үүдийг сайжруул" гээд явуулсан Б.Отгонсүх чинь замыг нь алдуулаад дууслаа даа, Ерөнхий сайд аа!

"Замын-Үүдийг сайжруул" гээд явуулсан Б.Отгонсүх чинь замыг  нь алдуулаад дууслаа даа, Ерөнхий сайд аа!

 

Нэг их гавьтай ажиллаж, гавьяа байгуулдаггүй атлаа албан тушаалаас салдаггүй хүмүүс байдаг. Тэдний нэг нь Б.Отгонсүх гэдэг нөхөр байна. 2009-2012 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын орлогч, Засаг дарга, 2015-2016 онд ХНХ-ын сайдын зөвлөх, 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, 2017-2019 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн захирал, 2019-2020 оноос Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг орлогч, 2020-2021 онд Улаанбаатар хотын гаалийн дарга, 2021 оноос Замын-Үүдийн гаалийн газрын даргаар ажиллаж байна.

Б.Отгонсүх суусан газраасаа шороо атгадаг нэгэн. Тэр зан нь өөрт нь хэрэгтэй, төрд хортой. Тэрийг нь олон нийт гадарлана. Хууль хяналтынхан бол доторлоно. Учир нь Б.Отгонсүхийн "Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн захирал болон Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан үеийнх нь зарим асуудал хууль хяналтынхны анхаарлыг татаж эхлээд байгаа ажээ. Гэхдээ Б.Отгонсүх үүнийг тоодоггүй юм байна. Дахиад л асуудалд орооцолдох болжээ.

 

Уг нь тэрбээр Замын-Үүдийн гаалийн даргаар бараг л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тушаал заавраар томилогдсон хүн. Учир нь одоогоос яг жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд  суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцсан. Тухайн үед Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байв. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны дугаарлачихсан байлаа. Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр хязгаарлалт тавьж байгааг албаны хүмүүс хэлсэн. Мөн хилийн байгууллагууд уялдаагүй ажиллаж байгаа гэсэн шүүмжлэл ч гарсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэсэн.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг бүрэн эрхт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ажил сайжруулах үүрэг өгсөн. Тэр үед Улаанбаатар хотын гаалийн даргаар ажиллаж байсан Б.Отгонсүх Замын-Үүдэд томилогдсон. Жил өнгөрлөө. Нөхцөл байдал дээрдсэн үү, дордсон уу. Хэцүү.  Ямар ч байсан мань Б.Отгонсүх Замын-Үүдийн гаалийн ажилд гай болоод удаж буй ажээ. Ажилдаа очдоггүй гэнэ. Очихгүй болохоор хийдэггүй гэсэн үг. Голдуу хотод байдаг гэнэ. Маш ноцтой нь байцаагч нараасаа "юм" авахдаа Замын-Үүдэд очдог гэж байна. Байцаагч нартаа "Тэр дарга, энэ гишүүнд өгдөг" гэдэг гэнэ. Амтай болгон ингэж ярьж байна. Бас хотод ирээд нэр бүхий сайд, гишүүд, Тамгын дарга нарт бараалхаж, том том албан тушаал ярьж явдаг нь чих дэлсээд удлаа.

Тэгэхээр түүнд АТГ анхаарлаа тавихаас аргагүй нөхцөл үүсчээ. Тэгээд Замын-Үүдийн гаальд маш яаралтай мэргэжлийн шалгалт шүүлэг шаардлагатай болсон байна.

Ерөөсөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ Б.Отгонсүхийгээ Замын-Үүдээс "авахгүй" бол болохгүй нь гэсэн үг. Тэгэхгүй бол "Замын-Үүдийг сайжруул" гээд явуулсан хүн чинь замыг  нь алдуулаад дуусах бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 126 (6858)

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler