|
Видео

Шинэ мэдээ

ОХУ гадаад өрийн дефолт болсон уу?

 

ОХУ гадаад өрийн дефолт болсон уу?

 

Блүмберг агентлаг ОХУ гадаад өрийн дефолт болсон тухай мэдээлжээ.

Энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө тус улсын Засгийн газрын бондын хугацаа нь хэтэрсэн төлбөр болох 100 сая ам.доллар төлөх эцсийн хугацаа дуусгавар болжээ. Ингэснээр ОХУ 1918 оноос хойш гадаад өрийн дефолт болж буй анхны тохиолдол. 1918 онд төрийн эрхэнд гарсан большивикууд Оросын эзэнт гүрний өрийг төлөхөөс татгалзаж байжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд АНУ Оросын Засгийн газрын өрөө ам.доллароор төлөх лицензийг цуцалсан билээ. Ингэснээр, ОХУ Засгийн газрын бондын төлбөрийг ам.доллароор хийх боломжгүй болоод байгаа юм.

Харин ОХУ энэхүү мэдээллийг үгүйсгэсэн байна. ОХУ-ын Сангийн яам гадаад өрийн төлбөрийг рублиэр хийнэ гэж мэдэгджээ. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов мэдэгдсэнээр, ОХУ-ыг техникийн дефолт болгосон ч энэ нь тус улсын эдийн засагт нөлөөлөхгүй гэжээ.

ОХУ-ын эдийн засгийн шинжээч Михаил Беляевын тодруулснаар, 100 сая ам.доллар нь улсын хувьд их мөнгө биш. ОХУ-д энэ мөнгө байгаа бөгөөд төлбөрөө барагдуулах боломжтой. Гэсэн хэдий ч техникийн дефолт зарлах боломжтой аж. Учир нь Орост мөнгө байгаа хэдий ч төлбөр хийхэд нь саад учирч байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler