|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов

Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов

 

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг үхрийн цээж өвчний эрүүл, үүсгэгчийн халдвараас ангид улс болсныг зарлаж 5 дугаар сарын 25-нд гэрчилгээ олгосныг Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам албан ёсоор хүлээн авлаа.

Үхрийн цээж өвчин нь хил дамжин халдварладаг гоц халдварт өвчний ангилалд багтдаг бөгөөд үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд ухжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Энэ гэрчилгээг авснаар Монгол Улсыг үхрийн цээж өвчний халдваргүй болохыг олон улсад баталгаажуулж, гадаад улс руу мах экспортлох боломжийг нэмж байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.