|
Видео

Шинэ мэдээ

Маш богино хугацаанд тушаал ахисан Б.Отгонсүх гэж хэн бэ?

 

Маш богино хугацаанд тушаал ахисан Б.Отгонсүх гэж хэн бэ?

 

Батсуурийн Отгонсүх нь Өвөрхангайн залуу бөгөөд 1990-2000 онд Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсрлын 1 дүгээр дунд сургуульд сурсанаас харахад тэрбээр 10н настай нэгдүгээр ангид хөл тавьжээ. Мөн 2001-2004 онд Монгол Улсын Их Сургуульд сурч төгссөн гэдэг ч сургуулиа төгсөөд таван жилийн намтар "таг" хоосон гэхэд хилсдэхгүй. Харин 2009-2012 онд Өвөрхангай аймаг, Хар хорин сумын Засаг даргын орлогч, Засаг дарга байснаа гэнэт тушаал ахиж, 2015-2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Сайдын зөвлөх 2016 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2017-2019 онд ЭХЯ-ны "Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн Захирал, 2019 оноос Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг орлогч гээд албан тушаалын шатаар харвасан сум шиг нисэж эхэлсэн.
 
Маш богино хугацаанд албан тушаал ахиж байгааг харсан нутгийнхан нь сайн тээврийн жолооч байсан хүү дээ, одоо л төрд хэрэгтэй зайран болох нь хэмээн гайхангуй, ёжлонгуй хэлдэг. Одоо Замын -Үүд дэх гаалийн газрын дарга болсон тэрбээр Шадар сайд С.Амарсайханыг Хотын дарга байхад орлогчоор нь ажиллаж байсан. Нийслэлийн МАН-ын 18 дугаар хорооны дарга асан Б.Отгонсүх Хотын гаалийн даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг аваад даруй жилийн нүүрийг үзээд буй. Гэвч энэ хугацаанд ачаа барааны үнэ хөлс, авлигачдын хүнд суртал нэмэгдсэн үү гэхээс лав арилсангүй.
 
Түүнчлэн Замын-Үүдийн тухай "онигоо" бий. Хэдэн байцаагч даргадаа төрсөн өдрийн бэлэг авч өгөхөөр ярилцаж гэнэ. Нэг нь "Машин авч өгье" гэтэл хоёр дахь нь "Байр" гэхэд гурав дахь нь "Замын-Үүдэд орондоо 7 хоног гаргачихъя л дээ" гэхэд нь нөгөө хоёр нь "Тэгж давраахгүй ээ" гэдэг нь авлигын тухай ихийг хүүрнэнэ... Б.Отгонсүх өмнө нь хуулийн байгууллагаар шалгуулж байснаа дарагдаад үлдсэн асуудал бий гэлцдэг...
Үргэлжлэл бий
 
ЭХ СУРВАЛЖ: ALIM.MN 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.