|
Видео

Шинэ мэдээ

Бээжингийн шөнийн цэнгээний газартай холбоотой ковидын 166 тохиолдол бүртгэжээ

Бээжингийн шөнийн цэнгээний газартай холбоотой ковидын 166 тохиолдол бүртгэжээ

 

БНХАУ-ын Бээжин хотын Чаоянг дүүргийн Heaven Supermarket шөнийн цэнгээний газартай холбоотой ковидын 166 тохиолдол бүртгэжээ.Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч халдварын нөхцөл байдлыг аймшигтай гэж нэрлэжээ. Тус нутаг дэвсгэрт амьдардаг бүх оршин суугчийг гурав хоногийн дотор шинжилгээнд хамруулсан байна. Чаоянг дүүрэгт хөл хорио тогтоосон бөгөөд энэ долоо хоногт сурагчид хичээлдээ явахааргүй болж байна. 

Бээжин хотын халдварын тохиолдол олон улсын дунджаас бага байгаа ч "тэг ковид" зорилт тавьсан Хятадын хувьд өндөр үзүүлэлт байгаа юм. 

Дөрөвдүгээр сарын 22-ноос хойш Бээжинд нийт 1997 тохиолдол илэрчээ. Тус улсын эдийн засгийн төв гэгддэг Шанхай хотод хоёр сар үргэлжилсэн хөл хорионы дэглэмээ сулруулсан байна. 

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.