|
Видео

Шинэ мэдээ

Г.Батхүү агсан Төрийн ордонд амиа алдаад гурван жил болж байна

Г.Батхүү агсан Төрийн ордонд амиа алдаад гурван жил болж байна

 

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхраас унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам” олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон байдаг.

Тэрбээр Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан юм. Олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролцсон байна. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон байдаг билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.