| |
НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс эхлэн олгоно
НӨАТ-ын энэ оны эхний улирлын буцаан олголтыг өнөөдрөөс эхлүүлэн энэ 7 хоногт иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Иргэдийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг ажлын 30 хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлдэг журамтай юм. Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож байгаа. Иргэдийн хувьд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоос дунджаар 200 мянга хүртэл төгрөг авдаг гэх судалгаа гарчээ. Татварын ерөнхий газрын мэдээллээр энэ оны I улирлын статистикаар нийт иргэдийн 90 хувь нь 100 хүртэл мянган төгрөг авдаг байна. Иймд өндөр орлоготой өрхүүдийг ч бас судлах хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.
НӨАТ-ын буцаан олголтоос автотээврийн хэрэгслийн, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөр зэргийг төлөх боломжтой болсон юм.