|
Видео

Шинэ мэдээ

Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнг “Таван толгой түлш” ХХК-ийн дэд захирлаар томилохоор тохирчээ

 


"Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн, Б.Отгонбаатар нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, "Эрдэнэт үйлдвэр”-т онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 2019 оны есдүгээр сард баривчилж байсан. Тухайн үедээ НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Даваацэрэн, Б.Отгонбаатар нарыг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих санал гаргаж байлаа.

             Түүнчлэн уг хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт заасан "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард яллагдагчаар татах мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Улмаар 2020 оны есдүгээр сард мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, харьяаллын дагуу НПГ-т шилжүүлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байсан. Харин одоо уг хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байгаа.

         Тэгвэл НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагчаар татагдаад байсан, Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнг "Таван толгой түлш” ХХК-ийн дэд захирлаар томилох тохироо хийгдсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

https://ergelt.mn/news/1/single/19032


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.