![]() |
Видео
Шинэ мэдээ
Трэвис Скотт: Тоглолтын үеэр үзэгчид нас барсныг мэдээгүй
Өнгөрсөн сарын эхээр АНУ-ын Хьюстон хотод "Astroworld" хөгжмийн наадам болсон билээ. Тоглолтод рэппер Трэвис Скоттыг дуулах үеэр найман хүн дарагдаж амиа алдан, олон хүн гэмтэж бэртсэн юм. Амиа алдсан хүмүүсийн дунд есхөн настай охин хүртэл байжээ.
Трэвис Скот энэ талаар мэдээгүй байна. Маргааш нь сэтгүүлч тоглолтын үеэр олон хүн хохирсон гэхэд тэр "Тэгээд, юу гэж? Том концертын үеэр хүмүүс ухаан алдаж унадаг” гэж хэлсэн юм. Дараа нь найман хүн нас барсныг мэдээд сэтгэлээр ихэд унасан аж. Трэвис Скотт "Тоглолтын үеэр би үзэгчдийн аюулгүй байдлыг шалгахын тулд хэд хэдэн удаа дуулахаа больж хүмүүсийг чимээгүй байхыг уриалсан. Гэвч би тэр үед тусламж хэрэгтэй хүнийг хараагүй. Би маш их харамсаж байна” гэлээ.
Тэрээр тоглолтын тасалбарын мөнгийг үзэгчдэд буцааж олгож, амиа алдагсдын гэр бүлийнхэнд чадах бүхнээрээ тусалж байгаа аж. Түүнчлэн амиа алдсан үзэгчдийн оршуулгын зардал болон бэртэж гэмтсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг төлжээ.
![](/templates/kingnews/images/logo.png)