|
Видео

Шинэ мэдээ

“ОПЕК+” ирэх сард олборлолтын төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр тохиролцжээ

 

“ОПЕК+” ирэх сард олборлолтын төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр тохиролцжээ

 

Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнууд/ОПЕК+/ирэх сард нефтийн олборлолтоо өдөрт 400 мянган торхоор нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцжээ. "ОПЕК” болон тус байгууллагын гишүүн бус орнуудын Сайд нарын түвшний 23 дугаар хурал пүрэв гарагт цахим хэлбэрээр явагдсан юм. "Талууд 2022 оны нэгдүгээр сард 19 дүгээр хурлаар баталсан олборлолтын төлөвлөгөөг үргэлжлүүлэхээр тохиролцлоо” гэж хурлын дараа гаргасан мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Энэхүү хурлаар Хамтын ажиллагааны тунхаглалд оролцогч орнууд нефтийн зах зээлийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангахын төлөө тууштай ажиллахаа дахин нотолсныг мөн дурдсан байна. "ОПЕК+”-ын Сайд нарын түвшний 24 уулзалтыг ирэх оны нэгдүгээр сарын 4-ний өдөр товложээ.

Нефть экспортлогч томоохон орнууд нефтийн үнийг тогтоох барихын тулд олборлолтоо үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх АНУ-ын уриалгыг хүлээн авахаас татгалзаж, тавдугаар сараас хойш нефтийн олборлолтоо өдөрт 400 мянган торхоор нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө баримталж байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler