|
Видео

Шинэ мэдээ

ОХУ: Уурхайд осол гарсны улмаас есөн уурхайчин амиа алдав

ОХУ: Уурхайд осол гарсны улмаас есөн уурхайчин амиа алдав

 


ОХУ-ын Кемерово мужийн Кузбас хотын "Листвяжная” уурхайд гал гарсны улмаас хамгийн сүүлийн үеийн мэдээллээр есөн уурхайчин амиа алджээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, уурхайд гацсан 49 уурхайчны байршлыг тогтоогоод байна. Аврагчид есөн уурхайчны цогцсыг илрүүлжээ. Уурхайд өтгөн утаа тогтсон учир аврах ажиллагаа хүндрэлтэй байгаа аж. 250 метрийн гүнд нүүрсний тоос шатаж, утаа нь агааржуулалтын хоолойгоор дамжин уурхайд тархжээ.

Уурхайн агааржуулалтын систем хэвийн ажиллаж байгаа бөгөөд метаны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс ихсээгүй гэнэ.

Осол гарах үед уурхайд 285 хүн ажиллаж байснаас 237-г нь гарган авчээ. Тэдний 43-г эмнэлэгт хүргэснээс дөрвийнх нь биеийн байдал хүнд байна.

Ослын газар ОХУ-ын Онцгой байдлын яамны уул уурхайн аврах цэрэгжсэн ангийн 154 хүний бүрэлдэхүүнтэй 19 баг аврах ажиллагааг явуулж байна. Газар дээр 30 техникийн дайчилжээ. Уурхайн гүнд үлдсэн уурхайчидтай одоогоор холбоо тогтоож чадаагүй байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.