|
Видео

Шинэ мэдээ

Р.Эмүжин: Хүүе нөгөө 820 тэрбум төгрөг яав аа, Сумъяабазар гуай?

 

Р.Эмүжин: Хүүе нөгөө 820 тэрбум төгрөг яав аа, Сумъяабазар гуай?

 

Түүхэн шийдвэр гаргаж, түүхэн гэрээ үзэглэлээ гээд Оюун-Эрдэнэ, Сумъяабазар хоёр нусаа сугартал тэврэлдээд, хийгээ сугартал хэлхэлдээд байсан юм болов? Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд 420 тэрбум төгрөг захиран зарцуулах эрхийг нэг нэгэндээ бэлэглээд, хэвлэлийнхнийг цуглуулаад шоудаад байсан биз дээ? Ядаж давс цацдаг машин хаачив? Хүний сайхан үрс яахаараа хогийн тэргэнд суучихаад, гараараа давс цацаад явж байдаг юм бэ?

Яахаараа Яармагт амьдардаг иргэн төв талбай хүрэхийн тулд бүтэн хоёр цаг автобусанд зогсоогоороо чихэлдэж, бөглөрч явдаг юм бэ? Энэ чинь нөгөө та хоёрын алдарт түүхэн гэрээний биелэлт юм уу? Жил бүр зөвхөн түгжрэл бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулна гэж аль зургаан сарын өмнө шийдсэн, ганц гүүрний сураг алга, ганц гарцны чимээ алга. Нийслэл өмнөхөөс илүү цас оронгуут тэшүүрийн талбай, жавар буунгуут гулгуурын хавтгай болдог боллоо. Нийслэл гэж энэ аварга том амьд бүтэц, агуу их мөнгөний сүлжээг сандайлж суугаад Сумъяатан гуай нэг жил боллоо.

Нийслэлийн 2021 оны төсвийг өөрийн биеэр 820 тэрбум төгрөгт тулган, гардан батлуулаад гүйж явсныг чинь ч санаж байна шүү. Ковидын жил гээд дараа нь дахин нэмсэн, тэр бас хаачив? Хувийн банк нь ч даатгал залгиад, хулгайн циркээ ч нурааж овоолоод, бусдын банкийг ч булаан дээрэмдээд өөрөө бол өнгө ороод л байх шиг болох юм. Өндөр хүрээний бид чинь зутраад байна шүү. Давсаа хүртэл машин байтугай хүрзгүй, улаан гараараа цацдаг болоо юу, улсын төсвийн тэр их мөнгө хаашаа, юунд зориулагдсан болоод энэ залуус ингэж яваа юм бэ? Өглөөний гудамжаар өчнөөн сар гоёхыг чинь харлаа.

Өөр юу хийж гийгүүлснээ гэртээ хариад ядаж бодоод үзээрэй дээ. Хувийн бизнес чинь суга урагшлаад, хувьсгалын ажил нь нуга ухраад л явна уу даа, Сумъяабазар гуай? 21 дүгээр зуунд ингэж хотыг удирдахгүй ээ, нийслэлчүүд яг энэ дүр зургийг дараагийн цаснаар хармааргүй байна шүү! Төсөв, мөнгөний тайлангаа төдхөн танилцуулж, энэ залууст давс цацдаг зориулалтын машин авч өгөхийг шаардаж байна. Хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг ингэж зөрчихгүй ээ, ийм балмад байж таарахгүй. Нэг бол давс цацдаг зориулалтын машинтай болго, эсвэл нөгөө гурав ороосон эрхитэй гараараа гудамжныхаа давсыг өөрөө цацаарай, за. Тэр Оюукагаа хажуудаа суулгачихгүй юу, тэгээд та хоёрт бүүр яг таарна.

Р.Эмүжин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler