|
Видео

Шинэ мэдээ

Авлигын хэрэгт холбогдсон Д.Хаянхярвааг суллажээ

Авлигын хэрэгт холбогдсон Д.Хаянхярвааг суллажээ


УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэрэгт холбогдсон. Түүнийг АТГ-аас яллагдагчаар татаж, өнгөрсөн аравдугаар сарын 18-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. 
Улмаар шүүхээс үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасан бөгөөд эл хугацаанд Д.Хаянхярваа хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан билээ. Түүнчлэн өөрийн хүсэлтээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлын албан тушаалаа хүлээлгэж өгсөн. 
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг цагдан хорих 30 хоног нь дуусаж, түүнийг өнгөрсөн пүрэв /2021.11.18/ гарагт сулласан талаар эх сурвалж мэдээллээ. Удахгүй түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хурлыг нь товлохоор болсон байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler