|
Видео

Шинэ мэдээ

Америк ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцинтай аялагчдыг нэвтрүүлнэ

Америк ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцинтай аялагчдыг нэвтрүүлнэ

 

АНУ COVID-19 эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 33 улсын аялагчдад ирэх сарын 08-наас агаарын болон хуурай замын хилээ нээнэ гэдгийг Цагаан ордон баасан гарагт зарлав. Иргэд нь АНУ-д зорчих эрхтэй болсон 33 улс нь Европын Шенгений бүсийн 26 орон, Их Британи, Бразил, Хятад, Энэтхэг, Ирланд, Өмнөд Африк юм.Америк олон улсын хилээ нээхээр төлөвлөж байгаагаа есдүгээр сарын 20-нд мэдэгдэж байсан  ч Канад болон Мексикээс энэ  сарын 12-ноос эхлэн жуулчид хүлээн авч эхэлсэн юм.

Вакцины тухайд ДЭМБ-аас яаралтай ашиглах зөвшөөрөл олгохын сацуу АНУ-ын Хүнс, Эмийн захиргаанаас зөвшөөрсөн байх ёстой юм. Үүнд AstraZeneca, Хятадын Синофарм, Синовак вакциныг зөвшөөрөх бол Спутник V вакцинтай гадаадын зорчигчийг нэвтрүүлэхгүй юм. Ингэхдээ хоёр тунгаа хийлгээд 14 хоносон байх шаардлагатай бөгөөд хоёр өөр вакцин хийлгэсэн байхыг зөвшөөрчээ. Вакцины бүрэн тунтай ч онгоцоор ирэх гадаадын зорчигчид АНУ-аас очихоосоо гурав хоногийн өмнө шинжилгээ өгсөн байх журам үйлчилнэ.Харин хуурай замаар Америк руу очих бол шинжилгээ өгөх шаардлагагүй юм. 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.18 Даваа № 204 (6681)

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.