|
Видео

Шинэ мэдээ

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэхэд оролцсон БҮЛЭГ ПРОКУРОРУУД, НОТАРИАТЧДИЙН ХЭРЭГ хаана ГАЦЧИХАВ!!!

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэхэд оролцсон БҮЛЭГ ПРОКУРОРУУД, НОТАРИАТЧДИЙН ХЭРЭГ хаана ГАЦЧИХАВ!!!


Монгол улсын хууль шүүхийн байгууллагад шат шатандаа тогтсон "ДЭЭРМИЙН БҮЛЭГЛЭЛ” бий болжээ.  Хууль тогтоох байгууллагын эрхэм түшээд хүртэл мэдээлэлд ойр байдлаа ашиглан иргэдийн төлсөн татварын мөнгийг хувьдаа завшсан ЖДҮ-гийн хэрэг дэгдсэн. 
Яг үүнтэй нэгэн адилаар хэсэг шүүгч ХАХУУЛЬ АВЧ, УЛСЫН ОРД ГАЗРЫГ ГАДНЫХАНД ЗАРСАН хэрэг задарч байв. Тэгвэл одоо "ПРОКУРОРУУД БҮЛЭГЛЭН” бусдын өмч хөрөнгийг дээрэмддэг болох нь ил боллоо. Ийм байдал нь шууд утгаараа Монгол улсад жинхэнэ шударгаар ажиллах ёстой ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН хэн нэний хараат болж хууль бус үйлдэл газар авсантай шууд холбоотой юм. Үүний нэг том бодит жишээ бол энэ оны гуравдугаар сард хэвлэлээр ил болсон "ПРОКУРОРУУДЫН БҮЛЭГЛЭЛИЙН ХОНГИЛ” гэгч хэрэг ямар учраас нам дарагдчихав.
Арай Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат энэ хэргийг хаацайлаад, гацаах, нам дарах даалгаварыг дүүрэг, нийслэлийн прокурорын газарт ДАХИН өгчихсөн юм биш байгаа гэсэн хардлага төрж байна.  Учир нь Д.Янжинхорлоо нарт холбогдох энэ хэрэг нь явсаар Ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбаттай холбогддог учраас өмнө нь хэргийг ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ гэх үндэслэлээр ХААХ шийдвэрийг 2021 оны 02 дугаар сард гаргаж байсан юм билээ.
Гэтэл Улсын Ерөнхий Прокурор Д.Жаргалсайхан орлогчийнхоо ХААСАН хэргийг дахин татан авч хянаад НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүнчлэн өмнө энэ хэрэгт хяналт тавьж байсан ПРОКУРОРУУДЫГ АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ҮЗЭН прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлэх шалгуулах шийдвэрийг гаргаж байсан байна.
МУИС-ийн Хуулийн сургуулийн багш, өмгөөлөгч Д.Янжинхорлоо  хуурамч гарын үсэг үйлдэн бусдын өмч хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдож хууль хяналтын байгууллагад шалгагдсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 6 давхрын барилгын гуравдугаар давхар нь О гэх иргэний нэрэн дээр өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн албан ёсны гэрчилгээтэй байв. Гэтэл Д.Янжинхорлоо нь 2009 оны аравдугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн жинхэнэ өмчлөгч нь нотариатад өөрийн биеэр очоогүй байхад гэрээг 83 тоот нотариатч М.Саранцэцэг баталгаажуулан, улмаар анхны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулан Д.Янжинхорлоо өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн байх юм. түүнчлэн 2009 оны арваннэгдүгээр сарын 11-нд гарын үсгийг дахин хуурамчаар үйлдэн мөн л  нотариатын газар өөрийн биеэр очоогүй байхад нь хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг 124 тоот нотариатч Р.Онончимэг баталжээ. Р.Онончимэг Нотариатчдын танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Хэргийн эзэн хэнгэргийн дохиур болоод буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багшаар ажилладаг бол өмнө нь өмгөөлөгчөөр ажиллаж байжээ.  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1995 онд эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Одоогийн Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор асан, УЕПГ-ын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр нартай нэг ангид төгссөн.
Тэрбээр "Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалт” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, хууль эрх зүйгээр мэргэшсэн хуульч аж. Нэр холбогдоод буй хэрэгтэй нь түүний эзэмшсэн мэргэжил, доктор гэх эрдмийн зэргийн ажлынх нь сэдэвтэй шууд холбогдож таарч байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Өөрөөр хэлбэл өөрийн эзэмшсэн мэргэжлээ буруугаар ашиглан бусдыг хохироосон байж магадгүй гэсэн үг. Тэгээд шалгагдаад, байдал эвгүйтээд ирэхээр таньдаг найз нөхөд, ойрын хүмүүсээрээ хамгаалуулж, ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛАСАН ДЭЭРМИЙН ҮЙЛДЛЭЭ ХАЛХАВЧИЛСАН байж ч болох юм. 
БАРИМТ НЭГ: Түүний хэр холбогдоод буй үйлдсэн хуурамч гарын үсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн тоот дүгнэлтээр "О-гийн гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш байна” гэдэг нь тогтоогдчихсон. 2009 оны 10.16-ны өдөр, 2009 оны 11.11-ний өдрийн гэрээнүүдийг иргэн О-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг шүүхийн шинжилгээний шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон байдаг тухай https://www.sonin.mn/news/crime/119571 сайтын нэгэн нийтлэлд дурджээ.
 
БАРИМТ ХОЁР: Тэгвэл хэргийн эзэн Д.Янжинхорлоо гэгч хэн бэ гэдгийг судлаж үзэхэд "МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, өмгөөлөгч Д.Янжинхорлоо нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1996 онд эрх зүйч мэргэжлээр дүүргэж, улмаар ХБНГУ-ын Мюнхен хотын Людвиг Максимилиан хааны нэрэмжит Их сургуульд хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд 2003 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2015 оны "Шилдэг өмгөөлөгч”-өөр шалгарсан. Ард иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалах нь хуульч хүний үүрэг байдаг хэмээн нэгэн ярилцлагадаа онцолсон нь http://analiz.mn/postview/2282 сайтад байна.
БАРИМТ ГУРАВ: М.Чинбат /Улсын ерөнхий прокурорын орлогч. Д.Янжинхорлоотой нэг анги/
М.Чинбат нь Д.Янжинхорлоогийн хэрэг дээр оролцон УЕП-ын нэрийн өмнөөс 02.09-ний өдрийн № 1/368 тоот  үйлдэж "Д.Янжинхорлоогийн үйлдэл эд хөрөнгйн өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх ба хасах Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байна” гэх дүгнэлтийг  гаргажээ. Д.Энхтөр /Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга. Мөн Д.Янжинхорлоотой нэг анги/ Тэрээр  Сүхбаатар дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байсан ба Нийслэлийн ерөнхий прокурорын албан тушаалд яригдаж байсан нэгэн. Д.Янжинхорлоогийн хэрэг дээр Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурорын хувьд шийдвэр гаргалтыг хянах бүхий албан тушаал хашиж  байжээ.
Нотариатч М.Саранцэцэг: Д.Янжинхорлоогийн нэр холбогдсон хэрэгт бусдын гарын үсгийг хуурамчаар ашигласан үйлдэлд нотариатдын үйлчилгээ үзүүлсэн. 2009 оны аравдугаар сарын 16-ны өдөр гарын иргэн О-ийн гарын үсгийг хуурамчаар баталгаажуулж, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгон өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн байна. Өмнө нь "Салхитын мөнгөний орд”-ны хэрэгт Мөнгөншагай нарт бас хууль бус нотариатын үйлчилгээ үзүүлсэн гэж байж таарсан.
Нотариатч Р.Онончимэг /Монголын нотариатчын танхимын ерөнхийлөгч асан/ Нотариатч Р.Онончимэг нь мөн Д.Янжинхорлоо гэх эмэгтэйд 2009 оны арваннэгдүгээр сарын 11-нд дахин хуурамч гарын үсэг үйлдэж, өмнөхийн адил өөрийг нь байлцуулалгүйгээр нотариат дээр очиж, иргэн О-г хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг батлуулсан байна. Ийнхүү өмчийн эзэн нь мэдээгүй байхад сарын дотор хоёр удаа хуурамч бичиг баримт үйлдэн бусдын өмчийг булаасан байна. Дээрх баримтуудын уялдаа хоблоог ажиглахаар МИУС-ийн багш Д.Янжинхорлоогийн энэ хэрэгт натариатчид болон түүний ангийн найз, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нар оролцож шийдвэр гаргалтад нөлөөлсөн байж болзошгүй нь
ХУУЛЬ... НОТАРИАТЫН ТУХАЙ
УИХ-аас Нотариатын тухай хуулийг 2011 онд баталсан. Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэх; нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх8 Нотариатын үйлдэл хийхэд дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, саад учруулах, нотариатын үйлдэл хийхийг хууль бусаар шаардахыг хориглоно гэх хууль зүйн заалтуудыг энэ хэрэгт оролцсон нотариатчид зөрчсөн байж болзошгүй.
Прокурорын тухай хууль
2017 онд УИХ-аар ПРОКУРОРЫН ТУХАЙ хуулийг шинэчилэн баталсан. Прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглоно. Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд албан тушаалтан, хүн, хуулийн этгээд хууль бусаар нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил, ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ.” гэж тангараг өргөнө гэж тус тус заасан байдаг...
Ulsturch.mn 
https://ulsturch.mn/article/45908?fbclid=IwAR2K-N17H6ADdgz2KJZsk759Qii1c-GZrI3K6XodG6NmLAEif-8tCSmk8dg

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.