|
Видео

Шинэ мэдээ

БНХАУ Монголоос худалдан авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлнэ

 

БНХАУ Монголоос худалдан авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлнэ

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй мягмар гарагт цахимаар уулзах үеэрээ хоёр орны хоорондын нүүрсний худалдааг нэмэгдүүлэхэд "баяртай” байгаагаа илэрхийллээ гэж "Xinhua” агентлаг мэдээлэв.

Ли Көчян эрчим хүчний аюулгүй байдал нь эдийн засаг, ард иргэдийн амьжиргаатай холбоотой болохыг цохон тэмдэглэснийг тус агентлаг уламжилжээ. Мөн Хятад улс нүүрсний арвин нөөцтэй ч Монгол Улстай эрчим хүчний өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн байна.

 


БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ бараг түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, цахилгаан эрчим хүчний хомсдол үүсээд буй нь орон даяар эрчим хүчний хязгаарлалт тогтооход хүргэж, үйлдвэрийн гарцад нөлөөлөөд буй юм. Энэ нь цаашлаад эдийн засгийн өсөлтөд сөрөг үр дагавар учруулж болзошгүй байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.