|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн удирдагчдын нэг нэгэндээ өгч байсан хачирхалтай бэлгүүд

 

Хүнд өгөх бэлэг сонгоно гэдэг хэцүү зүйл. Ялангуяа та өөрийн улсыг төлөөлөн бусад оронд бэлэглэх зүйл хайж байгаа бол бүр ч нарийн сонголт хийх хэрэгтэй болно. Тэгвэл яг ийм байдалд орсон эрхмүүд яг юу бэлэглэж байсан тухай түүхүүдээс та бүхэнд хүргэж байна. 


1Даничууд талархлаа илэрхийлэхийн тулд жил бүр 20,000 алтанзул цэцэг Канад руу илгээдэг

 

Дэлхийн 2-р дайны үеэр Данийн гүнж Юлиана болон түүний охидод улс төрийн орогнол олгосонд талархах үүднээс тус улс жил бүр Канад руу 20,000 ширхэг алтанзул цэцэг илгээдэг болжээ. Бүр данийн цэцэгчид канадын далбаатай төстэй өнгө бүхий алтанзул цэцэг гаргаж авсан байна. 

 

Даничууд талархлаа илэрхийлэхийн тулд жил бүр 20,000 алтанзул цэцэг Канад руу илгээдэг

2Норвеги ба Их Британи

 

Норвеги улс Нацистуудад эзлэгдэх үед засгийн газар нь Их Британи руу дүрвэсэн юм. Британийн зүгээс тэдэнд орогнол өгөөд зогсохгүй партизаны хөдөлгөөн явуулахад нь тал бүрээр дэмжлэг үзүүлж, хожим нь улсыг нь бүрэн чөлөөлж өгсөн байдаг. Үүний хариуд Норвегичууд Лондонгийн төв Трафалгарын талбайг жил бүрийн зул сараар чимэглэж өгдөг гэнэ. 

 

Норвеги ба Их Британи

3Ричард Никсон ба панда

 

Ричард Никсоны Хятадад хийсэн дипломат айлчлалын дараа тус улс Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэнд хоёр аварга панда бэлэглэсэн байдаг. Эх газрын Хятад улстай 25 жилийн анх удаа АНУ дипломат харилцаа тогтоосон нь тэр байжээ.

 

Ричард Никсон ба панда

4Франц ба Эрх чөлөөний хөшөө

 

Францын засгийн газар 1886 онд алдарт Эрх чөлөөний хөшөөг АНУ-д бэлэг болгон өгсөн юм. Америкийн хувьсгал Францчуудад өөрсдийн хувьсгалаа хийхэд том нөлөө үзүүлсэн учраас тэд ингэж талархснаа илэрхийлжээ. 

 

Франц ба Эрх чөлөөний хөшөө

5Тройчуудын модон морь

 

Одоогоос 3500 жилийн өмнө Грекчүүд Трой хотыг бүслээд 10 жил болсон боловч эзэлж чадаагүй юм. Эцэст нь тэд ухрахдаа аварга том модон морь бэлэг болгон үлдээгээд явсан байдаг. Тройчууд тэрхүү морийг бурхны ивээл хэмээн хотдоо оруулж иржээ. Харамсалтай нь тэрхүү "бурхны ивээл" нь дотроо грек цэргүүдээр дүүрэн байсан бөгөөд тэд хотын хаалгыг дотроос нь нээж өөрсдийн талынхныгаа оруулсан байдаг.

Өнөө цагт түүхчид Тройн морины домог нь түүхэн үнэн хэмээн үздэг аж.

 

Тройчуудын модон морь

6Иозеф Сталины илд

 

Их Британийн эзэн хаан 6-р Жоржын зарлигаар тусгайлан хийсэн илдийг ЗХУ-ыг удирдагч Иозеф Сталинд бэлэглэж байв.

Дэлхийн 2-р дайны хамгийн том хохиролтой тулаан Сталинградад болсон байдаг. Тиймээс тус илдыг Тегеран хотод болсон холбоотнуудын уулзалтын үер Сталинградын иргэдийг эр зоригийг бахдан бэлэглэсэн аж. 

 

Иозеф Сталины илд

7Барак Обамагийн Хатан хаанд өгсөн бэлэг

 

2009 онд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Их Британид зочилсон байна. Тэрээр тус улсын ерөнхий сайд болон хатан хаанд 25 DVD, iPod Classic зэргийг бэлэг болгон өгчээ. 

 

Барак Обамагийн Хатан хаанд өгсөн бэлэг

8Английн хатан хааны гэр бүлийг шүтдэг овгийн өвөрмөц бэлэг

 

Номхон далайн өмнөд хэсэгт орших Танна арлын оршин суугчид Английн хатан хааны гэр бүлийг бурханчлан шүтдэг юм. Тэд 2010 онд хунтайж Филиппт өөрсдийн өмсдөг бэлэг эрхтний хаалтыг бэлэглэсэн аж. 

 

Английн хатан хааны гэр бүлийг шүтдэг овгийн өвөрмөц бэлэг

9Дайныг зогсоох анааш

 

1826 онд Османы эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан Египетийн захирагч Францын эзэн хаан 10-р Шарль-д Зарафа хэмээх анааш бэлэглэж байсан юм. Энэ нь зүгээр ч нэг бэлэг биш, үнэндээ Османы эсрэг бослого гаргасан Грекчүүдийг Францын тал дэмжихээ зогсоохыг ятгах хахууль байсан гэдэг. Тус анааш нь францад жинхэнэ "од" болсон бөгөөд шинэ нутагтаа 18 жил амьдарсан байна. 

 

Дайныг зогсоох анааш

10Царцаа бэлэглэсэн нь

 

Францын Ерөнхийлөгч Жорж Помпиду Английн хатан хаанд царцааны хэлбэртэй дарсны хөргүүр бэлэглэсэн байдаг. 

 

Царцаа бэлэглэсэн нь

11Францын тэмээ

 

Мали улсыг Исламын хэт даврагч бүлэглэлээс Францын цэргүүд чөлөөлсөн юм. Тиймээс 2013 онд маличууд талархалаа илэрхийлэн сүрэг тэмээг францын Ерөнхийлөгч Франсуа Олландад бэлэг болгон өгсөн билээ.

Гэтэл тэрхүү тэмээг хариулах үүрэг хүлээсэн гэр бүл бүгдийг нь нядалж идээд дуусгасан аж. 

 

Францын тэмээ

12Жинхэнэ Фижи бэлэг

 

1977 онд Английн хатан хаан Фижид айлчлах үед нутгийн удирдагч нар уламжлалт хүндэтгэлийн ёслолоо бэлджээ. Тэд Английн хатан хаанд Фижи дэх хамгийн үнэтэй зүйл болох халимны шүдийг өгсөн аж. 

 

Жинхэнэ Фижи бэлэг

13Эрх чөлөө бэлэглэсэн нь

 

1848 онд Дагомей улсын хаан Гезо (өнөөгийн Баруун Африкийн Бенин улсын нэг хэсэг) дайсан омгийнхоо иргэдийг олзолж боол болгох аянд гарсан байна. Энэ үеэр тэрээр таван настай  нэгэн охиныг хувийн аягач болгон авжээ. Хэдэн жилийн дараа Британийн тэнгисийн цэргийн офицер Фредерик Форбс тэрхүү охиныг Английн Викториа хатанд "харын хаанаас цагаан хатанд" бэлэг болгон илгээхийг ятгасан байна. Британид ирсэн хойноо охин Викториа хатны загалмайлсан охин болж Сара Форбс хэмээх нэр авсан төдийгүй эрх чөлөөгөө олжээ. Хожим нь Форбс Гезо хааныг Дагомей дахь боолчлолыг бүрмөсөн халахыг ятгаж чадсан байдаг. 

 

Эрх чөлөө бэлэглэсэн нь

14Үл мэдэгдэх хүн Владимир Путинд Сибирийн барын бамбар бэлэглэжээ

 

2008 оны 10-р сард Владимир Путин сэтгүүлчдийг Ново-Огарёвогийн эдлэндээ гэнэт урьсан байна. Сэтгүүлчид шөнийн нэг цаг орчимд цугларч дууссаны дараа тэрээр чимээ гаргахгүй байхыг хүссэн аж. 

Ингээд Путин 2 сартай сибирийн барын бамбар гаргаж ирэх нь тэр. Тэрхүү бамбарыг Путинд төрсөн өдрөөр нь бэлэглэсэн аж. Ийм өвөрмөц бэлэг хэнээс өгснийг ерөнхийлөгч хэлээгүй боловч бамбарыг сайн амьтны хүрээлэнд даатгаж өгнө гэж амлав. Одоо Маша хэмээх нэртэй тэрхүү бар Геленджик дахь Сафари цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг гэнэ. 

 

Үл мэдэгдэх хүн Владимир Путинд Сибирийн барын бамбар бэлэглэжээ

15Путины төрсөн өдрийн бэлэг

 

Владимир Путин 61 насныхаа төрсөн өдрийг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болсон Индонезийн Бали арал дээр өнгөрүүлжээ.

Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхооно харин үүнийг мэдээд ОХУ-ын ерөнхийлөгчид гэнэтийн бэлэг барьжээ..


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.