|
Видео

Шинэ мэдээ

АНУ-ын шумбагч хөлөг Өмнөд Хятадын тэнгист үл мэдэгдэх обьекттой мөргөлджээ

АНУ-ын шумбагч хөлөг Өмнөд Хятадын тэнгист үл мэдэгдэх обьекттой мөргөлджээ

АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг Өмнөд Хятадын тэнгист явж байхдаа үл мэдэгдэх биеттэй мөргөлджээ. Энэ ослын улмаас хөлгийн багийн 15 гишүүн хөнгөн гэмтэл авсан талаар ВВС агентлаг мэдээллээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнээс ч албан ёсны мэдэгдэл гаргаж, энэхүү мэдээлэл үнэн болохыг баталсан байна. Гэхдээ мөргөлдсөн биет чухам юу байсан талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. "USS Connecticut” хөлгийн цөмийн хөдөлгүүрт ноцтой эвдрэл гэмтэл учраагүй гэсэн мэдээллийг л өгчээ.

БНХАУ-Тайванийн харилцаа хурцадмал байгаа үед болсноороо энэ осол олон улсын анхаарлыг татаж буй. АНУ-ын Тэнгисийн цэргийн мэдээлснээр, шумбагч онгоц одоо АНУ-ын далайн чанад дахь нутаг болох Гуамын эрэгт очоод байгаа ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler