|
Видео

Шинэ мэдээ

“Pfizer Biontech” 5-11 насны хүүхдэд зориулсан вакцины хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт өглөө

 

 Хэрэв уг вакцин батлагдвал АНУ бага насны хүүхдүүдээ Хэйллувэний баяраар вакцинжуулж эхлэх юм.

Файзер компани гурван шатны туршилтаа амжилттай дуусгасан уг вакциныг яаралтай батлуулах хүсэлтээ өчигдөр АНУ-ын Хүнс ,эмийн чанарын хяналтын газарт өгсөн юм. Харин АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар Файзер компанийн өргөдлийг нягтлан үзээд хариугаа гаргана хэмээн Цагаан ордны цар тахлын асуудал эрхэлсэн зохицуулагч Жефф Зинц онцлоод байна. АНУ-д хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүдийн дунд коронавирусний халдвар эрс нэмэгдэж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус улсад өдөрт бүртгэгдэх халдварын дөрөвний нэг нь 5-аас дээш насны хүүхдүүд байгааг Өвчний тархалт, хяналт судлалын төвөөс мэдэгдсэн. Мөн АНУ-ын дийлэнх мужийн хүүхдийн эмнэлэгт хоногт дунджаар 300 орчим хүүхэд коронавирусний халдварын хүндрэлээр эмчлэгдэж байна. Үүний улмаас АНУ-д хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ хомсдож, эмнэлгийн гадна майхан барьж хонох эцэг эхчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм.

Өнгөрсөн 9 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цар тахалтай тэмцэх шинэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд АНУ-ын төрийн болон хувийн байгууллагын ажилтнууд заавал вакцинд хамрагдана. Компаниуд үүнийг биелүүлэхгүй бол нэг ажилтанд мянган долларын торгууль ногдуулна.  Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  эмнэлгүүд болон, асрамжийн газруудад ажиллах 17 сая эмч сувилагчдыг вакцины 2 дугаар тундаа хамрагдсан байхыг даалгасан. Энд дурдсан төлөвлөгөөнүүдээс хамгийн чухал нь, насны ангилалгүйгээр вакцинд хамрагдаж цар тахлыг давах явдал юм хэмээн Жо Байден мэдэгдсэн байна. Тиймээс АНУ цаашид Ерөнхийлөгч Жо Байдены шинэ төлөвлөгөөгөөр явахын тулд хүүхдэд зориулагдсан вакцин аль болох түргэн хугацаанд батлах нь чухал байгааг CNN онцолж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.