|
Видео

Шинэ мэдээ

Рианна Savage x Fenty 2021 загварын шоуны трейлэрийг танилцууллаа

Рианнагийн Savage x Fenty дотуур хувцасны брэндийн загварын шоу маргааш буюу есдүгээр сарын 24-нд зохион байгуулагдах бөгөөд Amazon Prime Video тавцан дээрээс үзэх боломжтой билээ. Дуучин бүсгүй саяхан өөрийн Instagram хуудсандаа тус шоуны трейлэрийг нийтэлсэн нь түүний шүтэн бишрэгчид болон хэвлэл мэдээллийнхний гол ярианы сэдэв болоод байна.

Гурав дах жилдээ цахимаар зохион байгуулагдах гэж байгаа Savage x Fenty загварын тайзан дээр олны хайрыг хүртсэн Жижи Хадид, Эмили Ратаковски, Адриана Лима, мөн мэдээж хэрэг Рианна өөрийн биеэр алхахаар болжээ. Түүнчлэн шоуны үеэр рэппер Nas, дуучин Normani, BIA, поп хөгжимчин Рики Мартин болон бусад алдартай уран бүтээлчид өөрсдийн хит болсон дуунуудыг толилуулах юм.

Savage x Fenty загварын шоу дахин давтагдашгүй өвөрмөц үзүүлбэр, гоёмсог тайзны чимэглэл, дэлхийн томоохон уран бүтээлчдийн тоглолт зэргээр алдаршсан билээ. Жишээ нь өнгөрсөн жилийн шоуны үеэр тус брэнд тачаангуй шинэ дотуур хувцасны цуглуулгаа танилцуулсан төдийгүй дуучин Лиззи, трансжендер жүжигчин Индия Мур болон plus-size моделиудыг урьж оролцуулан мартагдашгүй үзүүлбэр бэлдсэн байсан юм. 

Эргэн сануулахад, өнгөрсөн сард Рианна тэрбумтан болсныг Forbes сэтгүүл албан ёсоор зарласан бөгөөд дуучны нийт хөрөнгийг 1.7 тэрбум ам.доллар гэж тооцоолсон байна. Тэрээр ихэнх хөрөнгөө Fenty Beauty гоо сайхны брэндийнхээ борлуулалтаас олсон бол түүний үлдсэн хөрөнгө нь Savage x Fenty брэндийн 270 сая ам.долларын үнэлгээ болон бусад хөгжим, уран бүтээлийн орлогоос бүрджээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.