|
Видео

Шинэ мэдээ

Бокс: Т.Болортуул аваргын төлөө тулалдана

Бокс: Т.Болортуул аваргын төлөө тулалдана

ОХУ-д болж буй боксын спортын армийн ДАШТ-ий хагас шигшээ  тоглолтууд өчигдөр эмэгтэйчүүдийн төрлөөр эхэллээ. Кенийн боксчинг ялж хүрэл медалийн болзол ханган, манай эмэгтэй тамирчдаас ганцаараа хагас шигшээд үлдээд байсан -57кг жингийн тамирчин Т.Болортуул өчигдөр Беларусийн тамирчин Галина Бруевичийг ялж, аваргын төлөө тулалдахаар шалгарлаа. Өрсөлдөгч нь хүчтэй, ойрын зайнаас шахаж тоглохыг эрмэлзсэн ч манай тамирчин зайнаас оновчтой цохилтоор оноо түүх тактикаар тоглож өрсөлдөгчөө хожсон.  

Манай тамирчин алтан медалийн төлөө тэмцээн зохион байгуулагч орны тамирчин Дарья Абрамоватай тулалдахаар боллоо.

Эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болох бөгөөд 52 кг-д Х.Энхмандах, 57 кг-ын жинд Х.Энх-Амар нар дэвжээнд гарч тулалдана.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler