|
Видео

Шинэ мэдээ

Израилд вакцин хийлгээгүй багш нарыг хичээл заахыг хоригложээ

 

Израилд вакцин хийлгээгүй багш нарыг хичээл заахыг хоригложээ


Израилд коронавирусний эсрэг вакцин хийлгээгүй багш нарын PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу "сөрөг” гараагүй тохиолдолд сургуулийн бүсэд нэвтрэхийг хориглоно гэж тус улсын Боловсролын яамнаас пүрэв гарагт мэдэгджээ.Уг шийдвэрийн дагуу вакцинжуулалтын гэрчилгээ болон халдвар аваад эдгэрснийг нотлох бичиггүй багш нар 84 цагийн өмнө коронавирусний түргэвчилсэн шинжилгээг зайлшгүй өгсөн байх шаардлагатай байна. Энэхүү хориг арга хэмжээ нь Израилд вирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан тус улсын засгийн газраас халдварын өвчлөлийг бууруулах чиглэлээр хийж буй ажлын нэг хэсэг юм.
Яамны мэдэгдлийн дагуу эдгээр нөхцөлийг хангаагүй сургууль, цэцэрлэгийн багш нарт ажиллаагүй өдрүүдийн цалинг нөхөж олгохгүй байхаар шийдвэрлэсний зэрэгцээ "Zoom” үйлчилгээ ашиглан цахим хичээл заахыг хоригложээ.
 
 
Ц.Анударь
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler