|
Видео

Шинэ мэдээ

Афганистаны хөлбөмбөгийн охидын шигшээ баг Португал руу дүрвэжээ

Афганистаны хөлбөмбөгийн охидын шигшээ баг Португал руу дүрвэжээ
 

Афганистаны хөлбөмбөгийн охидын шигшээ баг Португал руу зугтан гарчээ. Багийн 26 гишүүнийг суулгасан онгоц Лиссабонд буусан бөгөөд Португал улс тэдэнд орогнол олгосон байна.

Афганистанд төрийн эрхийг авсан Талибан хөдөлгөөнийхөн эмэгтэйчүүдийн эрхийг хааж боосон шийдвэрүүдийг гаргаж байгаа нь шигшээ баг дүрвэх гол шалтгаан болсон байна. Тухайлбал, талибууд эмэгтэй хүүхдүүдийг сургуульд сурч боловсрох эрхийг хязгаарласан бол саяхан эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамыг татан буулгаж, оронд нь буяныг сурталчлах, бузар байдлаас урьдчилан сэргийлэх яам байгуулсан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.