|
Видео

Шинэ мэдээ

Жирэмсэн эхчүүдэд “Pfizer”, “Moderna”-ийн вакцин хийхэд урагт эсрэг бие өндөр тогтжээ

Жирэмсэн эхчүүдэд

Жирэмсэн эмэгтэйчүүдэд "Pfizer”, "Moderna” зэрэг MRNA технологид суурилсан вакцин хийхэд урагт эсрэг бие өндөр тогтож байгааг судалгаагаар тогтоолоо.

Тухайлбал: шинээр төрсөн 36 хүүхдэд "коронавирус”-ийн эсрэг дархлаа аль хэдийн тогтсон байжээ. Ингэснээр жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхээр болж байна. АНУ-д 18-49 насны жирэмсэн эмэгтэйчүүдийн ердөө 30 хувь нь л вакцинд хамрагдсан үзүүлэлттэй байгаа юм.

Үүнээс гадна АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар 65 болон түүнээс дээш насныханд "Pfizer”-ийн вакцины нэмэлт тун хийх зөвшөөрөл олголоо. Ингэхдээ бүрэн тунд хамрагдаад зургаан сар болсон хүмүүст хийх юм байна. Мөн 18-64 насны халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийг хамруулахаар болжээ.

БНХАУ-ын "Sichuan Clover” компанийн хөгжүүлсэн вакцин "коронавирус”-ийн халдварын "Дельта” хувилбараас 79 хувийн үр нөлөөтэй хамгаалж байгаа нь 30 мянган хүнийг хамруулсан туршилтаар батлагдсан байна. Туршилтыг Филиппин, Бразил, Колумб, Өмнөд Африк зэрэг улсад явуулжээ. Мөн энэхүү вакцин COVID-19-ийн аль ч хувилбараас 67 хувийн үр нөлөөтэй хамгаалж байгааг тус компани мэдэгдээд байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.