|
Видео

Шинэ мэдээ

Москвад хоёр хүн тарвасанд хордож амиа алджээ

 

Оросын нийслэл Москва хотод нэгэн гэр бүл тарвасанд хорджээ. Энэ үйл явдал хүмүүсийг айлгасан байна. Шинжээчдийн тогтоосноор Ефремовын гэр бүлийнхний идсэн тарвас хархны хор агуулсан байжээ.

Хүнд хордлогын улмаас 15 настай сурагч Полина, түүний 61 настай эмээ Валентина нар амиа алджээ. Харин 38 настай ээж Елена Ефремова нь дунд зэргийн хордлоготойгоор эмнэлэгт очиж, биеийн байдал нь тогтворжсон байна.

Тэд «Магнит» дэлгүүрээс тарвас авч идсэн аж. Гэр бүлээрээ хордсон эмгэнэлт мэдээний дараа олон хүн тарвас авахаас айдаг болсон байна. Гэхдээ хүмүүсийн үхэлд тарвас бус түүн дотор байсан хархны хор нөлөөлжээ. "Магнит” дэлгүүрийг шалгаж байгаа аж.

Тэгвэл энэ явдлын дараа Оросын алдартай блогч, 28 настай Валерия Чекалина хордлогод орж, эмнэлэгт хүргэгджээ. Бүсгүй тарвас идээд бие нь муудаж явсаар ухаан алдаж унасан гэж ярьж байгаа аж.

Тарвас идсэн хүмүүс бие нь өвдсөн талаар мэдээлэл өгсөн хэд хэдэн тохиолдол байгаа гэнэ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.