|
Видео

Шинэ мэдээ

Вакцин буруу тээвэрлэснээс Монголд халдвар нэмэгдсэн гэв

 

 

Вакцин буруу тээвэрлэснээс Монголд халдвар нэмэгдсэн гэв

 

ОХУ-ын эмч, вирус судлаач Сергей Нетесов Монгол Улс иргэдээ идэвхтэй вакцинжуулж байгаа ч яагаад сүүлийн үед халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нөхцөл байдлыг тайлбарлажээ.

Сергей Нетесов бол Биологийн ухааны доктор, Новосибирскийн их сургуулийн Биотехнологи, вирус судлалын танхимын эрхлэгч хүн. Тэрээр МИР 24 агентлагт ярилцлага өгөхдөө Монголд яагаад халдварын тоо өссөн талаар ярьсан байна.

Нетесов "Монгол иргэдийнхээ ихэнх хувийг вакцинд хамруулж чадсан. 97 хувь нь ямар ч гэсэн вакцинд хамрагдсан гэж байгаа ч энэ нь вакцинаа зөв хийсэн тохиолдолд л сайн үр дүнтэй болох ёстой. Харин монголчууд вакцин тээвэрлэхдээ хадгалах нөхцлийг зөрчсөн тул ихэнх вакцин ковидийн эсрэг үйлчилгээгүй болсон. Pfizer вакциныг маш бага темпаратурт хадгалах ёстой ч Монголд зөөвөрлөхдөө огт анхаараагүй. Мөн шинэ төрлийн дельта вирус Монголд тархсан нь нөлөөллөө. Нөгөө талаас Монголын Улаанбаатарт хүн амын бөөгнөрөл маш их. Хөл хорио, зай барихад маш хэцүү. Монголчууд ч вакцин хийлгэснийхээ дараа амны хаалт зүүхээ больсон нь халдвар ихсэхэд том хүчин зүйл болжээ. Гэхдээ вакцинжуулалтын ачаар л нас барагсдын тоог нэмэгдүүлэхгүй барьж байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэж хэлжээ.
 
ZINDAA.MN 
https://zindaa.mn/3urb

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler