|
Видео

Шинэ мэдээ

Талибууд Засаг байгуулах асуудлаар маргалдан зодолдож, нэр бүхий лидерүүд нь Кабулыг орхижээ

 Талибууд Засаг байгуулах асуудлаар маргалдан зодолдож, нэр бүхий лидерүүд нь Кабулыг орхижээ

Афганистаныг хяналтдаа аваад буй Талибан хөдөлгөөний нөлөө бүхий гишүүдийн дунд Засгийн газар байгуулах асуудлаас болж гүнзгий хагарал гарчээ. Нэр бүхий хүмүүс энэ асуудлаар маргалдан, талцаж зодолдсон байна. Улмаар зарим нь Кабулыг орхиж явсан талаар ВВС агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн хэлснээр, үл ойлголцол мулла Абдул Гани Барадар, түр Засгийн газрын гишүүн, Дүрвэгсдийн асуудал хариуцсан сайд Халил ур-Рахман Хаккани нарын хооронд үүсч, улмаар дагалдагчид нь хоорондоо зодолдсон гэнэ.  

Талибан бүлэглэлийг төлөөлөн Катарт сууж буй нөлөө бүхий албан тушаалтнаас энэ талаар тодруулахад үнэн гээд,  энэ явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон болохыг батлан хэлжээ. Ерөнхий сайдын орлогч Абдул Гани Барадар түр засгийн газрынхаа бүтцэд сэтгэл дундуур байснаас гадна, улс орноо хянах болсон гавьяа хэнд ногдох вэ гэдэг асуудал маргаан үүсэх шалтгаан болсожээ. Абдул Гани Барадар бол 2020 онд Дональд Трамптай утсаар ярьж, АНУ -ын Ерөнхийлөгчтэй шууд холбогдсон Талибаны анхны удирдагч болсон,  үүнээс өмнө талибанчуудын нэрийн өмнөөс АНУ -ын цэргийг Афганистанаас гаргах тухай Дохагийн гэрээнд гарын үсэг зурсан хүн. Тиймээс дипломат арга хэрэгсэл талибуудын амжилттай салшгүй холбоотой, цэргийн ажиллагааны тухайд ард иргэд эсэргүүцээгүй тул төдийлөн хэрэг болоогүй гэж ярьсан гэнэ. Өнгөрсөн 20 жилд Афганистанд болсон том халдлагуудтай холбоотой Хаккани зэвсэгт бүлэглэлийн сүлжээг захирдаг Халил ур-Рахман Хаккани түүний үгийг тэвчилгүй маргалдсан бололтой. Үүний дараа Абдул Гани Барадар Кабулыг орхиж, Кандагар руу явсан гэсэн боловч олон нийтийн дунд түүнийг үхсэн гэсэн яриа гарсан байна. Гэхдээ энэ мэдээлэл худал байсан бөгөөд А.Барадар өөрөө аудио мэдэгдэл хийж, амьд байгаагаа дуулгажээ. "Би хаана ч байсан гэсэн эсэн мэнд, энх тунх байна” гэж тэрээр хэлсэн гэнэ. ВВС түүний талаар Талибан бүлэглэлийн төлөөлөгчөөс тодруулахад зөрүүтэй хариулт өгсөн байна. Эхлээд "Кандагар руу, бүлэглэлийн удирдагчидтай уулзахаар явсан” гэсэн бол дараа нь "Бие нь чилээрхэж ядарсан учир жаахан амрах хэрэгтэй болсон” гэжээ.  

Афганистантай холбоотой өөр мэдээлэл гэвэл Гадаад хэргийн сайд нь үзүүлж буй тусламжаа улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг донор орнуудад уриалсан байна. Донор орнуудаас Афганистанд одоогоор нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр амлаад байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.