|
Видео

Шинэ мэдээ

Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа

Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа

Технологийн ертөнцийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга хэдхэн цагийн өмнө болж өнгөрлөө. "California Streaming" хэмээн нэрлэгдсэн уг танилцуулга нь Apple Park кампусаас шууд дамжуулагдсан бөгөөд уламжлал ёсны дагуу компанийн тэргүүн Тим Кук багийнхаа гишүүдийн хамт шинэ бүтээгдэхүүнүүдээ дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ удаад Apple компани нэгэн зэрэг iPhone 13, iPhone 13 mini, iPhone 13 Pro болон iPhone 13 Pro Max, илүү том дэлгэцтэй Apple Watch Series 7, илүү боломжийн үнэтэй iPad, мөн шинэчлэгдсэн iPad Mini гэх хэд, хэдэн шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэлээ.

iPhone 13 болон iPhone 13 mini

Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа (фото 1)

Youtube тавцан дээр хоёр сая гаруй хүн Apple компанийн танилцуулгыг үзэж байх үед Тим Кук хүн бүрийн хүсэн хүлээж байсан цоо шинэ iPhone 13 ухаалаг утсыг танилцууллаа.

Шинэ iPhone 13 ухаалаг утасны дэлгэцийн дээд хэсэгт байрших "notch"-ийн хэмжээ өмнөх загвараасаа жижгэрсэн төдийгүй батарей нь томорсон ба ингэснээр утасны хэмжээнээс хамааран 1.5-2 цагаар илүү цэнэгээ барьдаг болжээ. Гаднах дизайны хувьд өмнөх загвараасаа төдийлөн ялгагдах зүйлгүй ч сайтар ажиглавал ар талын хоёр камер нь ташуу байрлалтай болсныг анзаарч болно. Тэрхүү хоёр камер нь мөн л шинэчлэгдсэн бөгөөд нэг нь 12 мегапикселийн өргөн өнцгийн линзтэй бөгөөд 50%-р илүү гэрэл хүлээж авах том мэдрэгчтэй. Харин хоёр дах нь ультра өргөн өнцгийн линзтэй байна.

Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа (фото 2)

Камерт хийгдсэн бас нэгэн чухал шинэчлэлт бол "Cinematic Mode" юм. Энэхүү шинэ функцийг видеонд зориулагдсан Portrait Mode гэж товчхон тайлбарлаж болох бөгөөд гол онцлог нь бичлэг дээрх хөдөлж буй объект дээр фокусоо тогтоож, орчин тойрны бусад элементүүдээс тодотгон харуулдагт оршиж байгаа юм.

Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа (фото 3)

iPhone 13 загварт мөн Apple компанийн хамгийн сүүлийн үеийн, хүчирхэг A15 Bionic чипийг суулгаж өгсөн нь өмнөх A14 чипээс илүү хурдан буюу нэг секундэд 15.8 триллион үйлдэл хийх чадвартай юм. Тус чип нь нийт зургаан цөмөөс бүрдэх ба өөртөө мөн хиймэл оюун ухааны алгоритмыг ажиллуулах тусгай хэсгийг агуулсан байна.

Дэлгэцийн хэмжээний хувьд iPhone 13 ухаалаг утас нь 6.1 инч, харин iPhone 13 mini нь 5.4 инчийн дэлгэцтэй байх юм. Түүнчлэн өмнөх жилийн загварын адил 5G технологи нэвтэрсэн ба дэлхийн 60 оронд ажиллах боломжтой. iPhone 13 mini загвар 699 ам.доллараас, харин iPhone 13 загвар 799 ам.доллараас эхлэн худалдаанд гарч нийт таван өнгөний сонголттой байна. Энэ үнэ нь өнгөрсөн жилийнхтэй ижил үнэ билээ.

iPhone 13 Pro болон iPhone 13 Pro Max

Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа (фото 11)

Танилцуулгын үеэр Apple компани мэдээж хэрэг iPhone 13 ухаалаг утасныхаа Pro болон Pro Max загваруудыг толилууллаа.

Pro загварууд graphite (хар саарал), gold (алтлаг), silver (мөнгөлөг) болон цоо шинэ sierra blue (усан цэнхэр) гэх дөрвөн өнгийн сонголттой бөгөөд энгийн iPhone 13 загвартай харьцуулахад илүү металлик туяатай харагдана. Утасны ар талын гурван камертай систем хэвээр үлджээ.

Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа (фото 12)
Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа (фото 13)

Ерөнхийдөө үндсэн iPhone ухаалаг утастай харьцуулахад iPhone Pro загварын гол ялгаа нь арын гурван камер болон тэдгээрийн хүчин чадалд оршиж байдаг бөгөөд iPhone 13 Pro-д татах линз, өргөн өнцгийн линз болон хамгийн ойрдоо 2 см зайд байгаа объект дээр фокус өгч чадах ультра өргөн өнцгийн линз суурилсан байна.

Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа (фото 14)

Түүнчлэн Pro загваруудад ProMotion-той шинэ Super Retina XDR дэлгэц суурилуулсан ба ингэснээр дэлгэцэн дээр хуруугаараа скролл хийх үед илүү жигд, ямар нэгэн хоцролгүй байна гэсэн үг юм.

Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа (фото 21)

6.1 инчин дэлгэцтэй iPhone 13 Pro загвар 999 ам.доллараас эхэлж байгаа бол 6.7 инчийн дэлгэцтэй iPhone 13 Pro Max загвар 1,099 ам.доллараас эхлэн худалдаанд гарч байна.

Apple Watch Series 7

Apple компани iPhone 13, шинэ iPad болон Apple Watch Series 7 танилцууллаа (фото 22)

Өмнөх Series 6 загвартай харьцуулбал шинэ Apple Watch Series 7 ухаалаг цаг нь 20%-р илүү том дэлгэцтэй болсон ба тус дэлгэц нь хагаралтад илүү тэсвэртэй болсон байна. Мөн шинэ загвар 33%-р илүү хурдан хугацаанд цэнэглэгддэг болжээ.

Түүнчлэн Apple компани шинэ Series 7 цагны дэлгэцэн дээр илүү их мэдээлэл багтаах үүднээс програмаа шинэчилсэн ба үүнээс гадна хэд, хэдэн шинэ нүүрний дизайныг танилцуулаад авлаа.

Series 7 загварт дугуй унахад тусгайлан зориулагдсан шинэ функцүүд буюу электрон дугуйтай холбогдох, мөн дугуйнаас унах үед түргэн тусламж дуудах горимууд суулгагдсан байна.

Үүнээс гадна ухаалаг цагаасаа мессеж илгээх дуртай хүмүүст таатай мэдээ дуулгахад, текст бичихэд илүү эвтэйхэн болгох үүднээс Series 7-ийн дэлгэцэн дээрх товчлууруудыг томсгожээ.

Apple Watch Series 7 нь хар, цагаан, ногоон, цэнхэр, улаан гэсэн таван өнгөөр худалдаанд гарах бөгөөд хөнгөн цагаан, ган, титан гэсэн материалуудын сонголттой байна. Цагны үнэ материалаасаа шалтгаалан өөр, өөр байх ба өмнөх Apple Watch загваруудын оосор шинэ загварт таарах болно.

iPad болон iPad mini

Тим Кукын онцолсноор "Хамгийн жижиг iPad-нд хамгийн том шинэчлэлт орсон" байна. iPad mini хөх ягаан, ягаан, шар болон саарал өнгийн сонголттой, 8.3 инчийн шингэн ретина дэлгэцтэй, 12 мегапикселийн арын камертай, шинэчлэгдсэн стерео спикертэй болжээ. Мөн iPad Mini-д USB-C оролт болон 5G технологи суурилагдсан ба second-generation Pencil-г дэмжих чадвартай юм. iPad Mini 499 ам.доллараас эхлэн худалдаанд гарч байна.

Үүнээс гадна Тим Кук Apple брэндийн хамгийн хямд iPad-г танилцууллаа. Шинэ iPad илүү хурдан A13 процессортой бөгөөд илүү сайжруулсан дүрстэй видео дуудлага хийхэд зориулагдсан 12 мегапикселийн урд камертай юм. 64GB багтаамжтай iPad 329 ам.доллараар үнэлэгджээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler