|
Видео

Шинэ мэдээ

Ким Кардашьяны Met Gala төрхийн дизайныг Канье Уэст гаргажээ

 

 

 

 

 

 

 

 

Ким Кардашьяны Met Gala төрхийн дизайныг Канье Уэст гаргажээ

 

Ким Кардашьян жил бүрийн Met Gala үдэшлэгт ихэд нухацтай бэлдэж, жилийн жилд өмнөхөөсөө илүү этгээд, анхаарал татсан сонголт хийдэг уламжлалтай. Хамгийн анхны Met Gala төрх буюу 2013 оны Givenchy-гийн цэцгэн даашинзаас эхлээд 2019 оны Thierry Mugler-ийн борооны дусал мэт даашинз гээд түүний сонголт бүрийг мартахын аргагүй билээ. Тиймээс ч энэ жил олны хүлээлт бүр ч өндөрт байсныг Ким сайтар ойлгож Met Gala-д бэлдэхдээ өөрийн хуучин нөхөр, загварын зөвлөх Канье Уэстээс тусламж хүсжээ.

Канье Уэстийн хувьд яг одоо "Donda" гэх шинэ цомгоо сурталчлахаас гадна Gap брэндтэй хамтран streetwear цуглуулга боловсруулан тун завгүй байгаа билээ. Гэсэн ч тэрээр Кардашьянд зориулж Balenciaga брэндийн бүтээлч захирал Демна Гвасалиятай хамтран онцгой нэгэн төрхийг бүтээх цаг гаргасан байна.

Кимийн Met Gala төрх түүний болон Гвасалиягийн глэм хэв маягт дуртай мэдрэмжийг мөн Каньегийн минимализмыг гэсэн хайрыг өөртөө нэгтгэсэн юм. Мөн энэ төрх нь ямар ч лого, нүүр царай болон таних тэмдэггүй атлаа өмссөн хүн нь хэн болох нь мэдэгдэх нэгэн этгээд загварын шинэ урсгалыг илтгэж байгаа гэнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler