|
Видео

Шинэ мэдээ

Халдвар аваад эдгэрсэн хүүхэд 21 хоногийн дараа томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаж болно

 Н.Сувдмаа: Харьяа эрүүл мэндийн төвүүд томуугийн вакцин хийнэ

Өчигдрөөс томуугийн эсрэг дархлаажуулалт эхэлсэн. Тэгвэл коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдаж болох эсэх асуудал эцэг, эхчүүдэд эргэлзээ дагуулж байсан. Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүүхдэд 21 хоногийн дараа томуугийн вакцин хийж болно гэж НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхтуяа мэдээллээ.

Өрхийн эмнэлгүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд, хоёр, гурван настай хүүхдэд улирлын томуугийн эсрэг вакцин тарихаар төлөвлөсөн. Хүний бөөгнөрлөөс сэргийлж, 4-11 насныхан буюу сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийг тухайн орчинд нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болсон. Тийм учраас эхний ээлжинд эцэг эхээс зөвшөөрөл авч гарын үсэг цуглуулах юм байна. Гарын үсэг цуглаж, тодорхой төлөвлөгөө гарсны дараа явуулын баг ажиллаж эхлэх юм.

Хэдийгээр улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг есдүгээр сарын 20-ноос хойш эхэлдэг ч энэ жил коронавирусийн халдвартай зэрэгцэн томуугийн дэгдэлт гарахаас сэргийлж, тогтсон хугацааг наашлуулсан.

ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДАХЫН ТУЛД:

  • Вакцинд хамрагдах иргэн эмчийн үзлэгт хамрагдсан байх
  • Бусад төрлийн вакцин хийлгэсэн бол 21 хоногийн зайтай тариулах
  • Жирэмсэн эмэгтэйчүүд 14-36 долоо хоногт хамрагдах
  • Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд вакциныг тарихдаа эцэг эхийн зөвшөөрсөн гарын үсгийг шаардах 
  • Бага насны хүүхдүүд сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон бусад вакцинд хамрагдаагүй байх шаардлагатай. 
    Халдвар аваад эдгэрсэн хүүхэд 21 хоногийн дараа томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаж болно

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler