|
Видео

Шинэ мэдээ

Афганистанд эмэгтэйчүүдийг эрчүүдтэй хамт суралцахыг хориглолоо

Афганистанд эмэгтэйчүүдийг эрчүүдтэй хамт суралцахыг хориглолоо
 
Талибан бүлэглэл нь Афганистаны их сургуулийн оюутнуудыг хүйсээр нь тусгаарлан, хувцаслалтын шинэ дүрэм нэвтрүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Мөн эмэгтэйчүүд их сургуульд суралцахыг зөвшөөрсон хэдий ч эрэгтэйчүүдтэй цуг сууж суралцахыг хориглоно. Түүнчлэн заах хичээлийн агуулгыг шинэчлэн анхаарах болно хэмээн дээд боловсролын сайд Абдул Баки Хаккани мэдэгсэн байна . Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ, Талибанчууд "манай лалын шашин , үндэсний болон түүхэн үнэт зүйлд нийцсэн, бусад улс орнуудтай өрсөлдөх чадвартай исламын сургалтын хөтөлбөрийг бий болгохыг хүсч байна" гэжээ. 1996-2001 оны хооронд Талибаны эрхшээлд байсан охид, эмэгтэйчүүдийг сургууль, болон их сургуульд сурч боловсрохыг хориглосон байжээ. НҮБ -ын Боловсролын хэлтэс болох ЮНЕСКО -гийн саяхан гаргасан тайланд Талибууд хяналтаа тогтоосноос хойш 17 жилийн дотор бага сургуулийн охидын тоо бараг 0 байсан бол харин одоо 2.5 сая болж өссөн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler